Герман хэсгээ тэргүүлж эхэллээ

Twitter Print
2015 оны 09-р сар 08-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Ирэх жил Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. “Евро 2016”-г зорих багуудын урьдчилсан тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Урд шөнө “D” хэсгийн найм дахь тоглолтууд боллоо. Дэлхийн дөрөв, Европын гурван удаагийн аварга Германы шигшээ хоёр дахь тоглолтондоо Польшийн багт 2:0-ээр хожигдсон ч түүнээс хойш Гибралтарыг 4:0, 7:0, Гүржийг 2:0, Польшийг 3:1-ээр хожоод байсан. Харин урд шөнө Шотландыг 3:2-оор буулган авч хэсгээ тэргүүлж эхэллээ.

Мөн Польш-Гибралтарыг 8:1, Ирланд-Гүржийг 1:0-ээр тус тус хожсон юм. Дараагийн тойрогт Ирланд-Герман, Гүрж-Гибралтар, Шотланд-Польш тоглоно.

Сонгон шалгаруулалтын “D” хэсэгт Герман 19, Польш 17, Ирланд 15, Шотланд 11, Гүрж 6, Гибралтар 0 оноотой явж байна. Мөн “F” хэсгийн найм дахь тоглолтууд урд шөнө зэрэг явагдахад Финлад-Фарерын Арлуудыг 1:0-ээр хожиж, Хойд Ирланд-Унгар 1:1, Румын-Грекийн шигшээтэй 0:0-ээр тэнцсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.