Эмэгтэйчүүдэд хэрэгтэй 15 бяцхан заль

Таны шинэ гутал болон хувцсан дээр толбо тогтоод арилахгүй эсвэл цахилгаан чинь гацаад байна уу? Тэгвэл танд доорх  бяцхан “зальтай” зөвлөгөөг хүргэж байна.

Битүү захтай ноосон цамцыг бөөсрүүлж, үрчийлгэхгүйн тулд

Шинэ битүү захтай, ноосон цамцаа норгоод тавиур дээр тавих эсвэл уутанд хийгээд хөлдөөгчинд 10 цаг байлгана. Дараа нь бүлээн усанд хийж гэсгээнэ. Ингэснээр таны цамцны материал зөөлөрч, цамц чинь бөөстөхгүй.

Хувцасны эвгүй үнэрээс хэрхэн ангижрах вэ?

Ус шүршигчинд ус болон архийг 3:1 харьцаатай хольж хувцас руугаа шүршихэд эвгүй үнэр нь дэр дороо арилна.

Хувцсанд наалдсан өө дарагч кремийн толбыг арилгахдаа сахлын хөөс түрхээд угаана.

Уруулын будгийн толбыг арилгахдаа үсний лакыг ашигладаг. Толботой хэсэг рүү лакаа цацаад хэдэн минут байлгана. Ингээд угаалгын машинд хийж угаагаарай.

Илгэн өсгийтэй гутлыг цэвэрлэхдээ зөөлөн хумсны хуурай ашиглаарай.

Арьсан гутлын толбыг арилгахын тулд усанд уксус хийж /2:1/ холиод зөөлөн үстэй шүдний сойзоор хөнгөхөн үрж арчина.

Лакан гутлыг шинэ мэт болгохын тулд зулгарсан хэсэгт нь вазелин түрхэж хөвөнгөөр арчина. Мөн гялалзсан өнгөтэй болгохдоо шил цэвэрлэгчийг хэрэглээрэй.

Хуучирсан болон зулгарсан арьсан гутлыг хэвэнд нь оруулахдаа зориулалтын тусгай өнгөлөгч байхгүй бол нойтон сальфеткаар болон чийгшүүлэгч бодисоор арчина.

Товч чинь хариугүй тасарч унах гээд байвал түр зуурдаа өнгөгүй лакаар тогтоож болно.

Нүдний шилний боолтыг ч мөн адил өнгөгүй лакаар тогтоож болно.

Хөхний даруулганы төмөр хатгаад байвал наалт ашиглана.

Тосны толбыг арилгахдаа аяга угаадаг шингэн ашиглаж болно. Өөр бас нэг арга бол тосны толбоо бага зэрэг давсаар үрээд эсвэл шохой түрхээд цаг орчмын дараа үлээхэд л болно.

Гацсан цахилгааныг хэвийн болгохдоо хөвөнд вазелин түрхээд цахилгааны амсар хэсэгт түрхэнэ.

Хувцсаннд үүссэн хөлсний толбыг цэвэрлэхийн тулд нимбэгний шүүс эсвэл хүнсний сода ашиглаарай. Толботой хувцсаа содатай усанд хэсэг дэвтээгээд угаана. Өөр нэг арга бол устөрөгчийн хэт исэл болон аспирин ашиглана.

Бэлтгэлдээ өмссөн пүүзнийхээ эвгүй үнэрийг арилгахдаа сода хийгээд хэсэг хугацааны дараа цэвэрлэнэ.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.