АН Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжинэ

Twitter Print
2015 оны 09-р сар 07-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэдэг нь дээр нэгдсэн байр суурьт хүрчээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээллээ. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Өршөөлийн тухай хуульд өөрчлөлт орох гэнэ. Мөн хоригтой холбоотойгоор 160 хүний асуудал яригдах аж. Эдгээрийн дийлэнх олонхи нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчид юм байна.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултад өглөө.

-Хоригийг хүлээж авбал Өршөөлийн тухай хууль хэр өөрчлөгдөх вэ. Хичнээн хүн Өршөөлийн хуулиас хасагдах вэ?

Комиссыг ахалж байгаа Д.Ганбат гишүүнээс асуув

-Хоригийг хүлээж авсан учир маргааш Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх болно. Хоригийг хүлээж авснаар 160 гаруй хүний асуудал дахиж хэлэлцэгдэх болно. Бусад нь хуулийнхаа дагуу л яригдаад явна.

-Өнөөдөр ээлжит бус чуулган зарласан нь хууль бус байсан гэж МАН үзсэн?

-Өнөөдрийн зарлагдсан ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан хууль бус байгаагүй. Хууль ёсны дагуу явагдаж байгаа. УИХ-ын дарга гадаад айлчлалд явахынхаа өмнө албан ёсны шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг ээлжит бус чуулганыг удирдахыг даалгасан гэв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.