Хятад хүнд газар зарахад оролцсон эмэгтэй УИХ-д нэр дэвшжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

МАНАН-ын шинэ хүмүүс ч ялгаагүй. Авлигачдын "авгалдай" нар байна. Хэнтий аймагт АН-аас аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан гэж эмэгтэй нэр дэвшжээ. Тэрээр

-2002-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

- 2008-2012 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн,

- 2012-2014 онд Нийслэлийн Өмчийн Харилцааны газар,

-2014-2015 онд Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн

2015-2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга хийж яваад Хэнтийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болжээ. 

Т.Пүрэвхатан БЗД-т ажиллаж байхдаа газрын наймаанд холбогдож, Эрүүгийн хэргээр АТГ-д шалгуулж байсан нэгэн.

Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх тэргүүтэй албан тушаалтнууд БЗД-ийн 20-р хорооны нутаг, Цуурайтын аманд 60 иргэний нэр дээр газар эзэмших захирамж гаргуулжээ. Хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин-ээс 50 сая төгрөгийн хахуулыг 2016.07.09-д авсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн билээ.

Прокурорын яллах дүгнэлтэд уг хахуулыг С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан авсан тухай бичсэн байдаг. Мөрдөн байцаалтад гэрч нар ч “Т.Пүрэвхатан тэр өдөр олон удаа залгасан.Залгах болгондоо Батсүх дарга ирсэн үү, байна уу , Газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан. Гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрын Т.Пүрэвхатан хөөцөлдөж байгааг мэдсэн“ гэж мэдүүлжээ.

Т.Пүрэвхатаныг тухайн үед 2002 оны Эрүүгийн хуулийн “хээл хахууль зуучилсан” үндэслэлээр яллагдагчаар тооцсон ч тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байсан учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Сэтгүүлч Б.Отгон

2020.05.22

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.