Ерөнхий сайд Булган аймагт ажиллалаа

2015 оны 09-р сар 07-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа "Сүмийн нуга" хоршоо, "Молор эрдэнийн түрүү" ХХК, "ИНТОСЭ" ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Булган аймгийн хэмжээнд  энэ онд 35408 га талбайд улаан буудай, 1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. 6, 7 дугаар сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын чийг хамгийн ихээр шаарддаг үетэй давхацсан нь хураан авах ургацын хэмжээг бууруулж байна. Гэхдээ ургацын бууралт нь хөрсөнд байсан нөөц чийгийн хэмжээ, газар тариалангийн бүс бүслүүр далайн түвшнээс өргөгдсөн байдал, талбайн байрлал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн тариалангийн технологийг баримталж байгаа үзүүлэлт ч нөлөөлж байна гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.  

Аймгийн удирдлагууд болон тариалан эрхлэгчид ургац алдсан аж ахуйн нэгжүүдийн Улсын үрийн нөөцөөс болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан үрийн будаа, хор, шатахууны зээлийн эргэн төлөлтийг дараа жил рүү шилжүүлэн хойшлуулах санал тавьж байна. Мөн нутагшсан сортын үрийг ирэх жилийн тариалалтад нөөцлөх талаар тодорхой шийдвэр гаргаж, хүнсний буудайн борлуулалтын эхэнд нөөцлүүлэх шаардлагтай байгааг хэллээ. Энэ жил Булган аймаг 45750 тонн улаан буудай хураан авахаар төлөвлөсөн ч урьдчилсан балансаар нийт ургацын 30-35 хувийг алдаж, нийт авах буудайн хэмжээ 15.0 мянган тонноор буурахаар байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.