Английн шигшээ “Евро 2016”-г зорих эхний азтан боллоо

Twitter Print
2015 оны 09-р сар 07-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Харин энэ өдрүүдэд “Евро 2016”-гийн урьдчилсан тоглолтууд болж байна.

Сонгон шалгаруулалтын “Е” хэсэгт Англи, Швейцарь, Эстони, Словени, Литви, Сан Мариногийн шигшээ орсон. Энэ сарын 5-ны шөнө “Е” хэсгийн долоо дахь тоглолтууд болоход Англи-Сан Мариног 6:0, Эстони-Литвийг 1:0, Швейцарь-Словенийг 3:2-оор хожлоо. Энэ хэсэгт Англи 21 оноотой болж 2016 оны Европын аваргад оролцох эрхээ хамгийн түрүүнд авч байна.

“Гурван Арслангууд” урьдчилсан тэмцээний “Е” хэсэгт Швейцарийг 2:0, Эстонийг 1:0, Словенийг 3:1, 3:2, Литвийг 4:0, Сан-Мариног 5:0, 6:0-ээр тус тус ялаад байна.

2016 оны Европын аваргын урьдчилсан тэмцээнд буурал тивийн 53 улс 9 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг шууд Францыг зорих эхээ авч, хэсэгтээ гуравт орсон багуудаас хамгийн их оноо авсан нэг баг мөн шууд эрхээ авна. Харин хэсэгтээ гуравт орсон бусад багууд хоорондоо халз тоглож, зохион байгуулагч оронтой нийлээд 24 орныг бүрдүүлэх юм.

Ирэх оны Европын аваргад анх удаа 24 улсын шигшээ баг өрсөлдөнө. Одоогийн байдлаар урьдчилсан тэмцээний “А” хэсгийг Исланд, Чех, “В” хэсгийг Уэльс, Бельги, “C” хэсгийг Испани, Словак, “D” хэсгийг Герман, Польш, “E” Англи, Швейцарь, “F” хэсгийг Хойд Ирланд, Румын, “G” хэсгийг Австри, Швед, “H” хэсгийг Итали, Норвеги, “I” хэсгийг Португал, Данийн шигшээ тэргүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • р

      (183.177.97.28) 2015-09-07 09:40
      • 0
      • 0

      Сэтгүүлчээ сугалаа биш дээ азтан байх даа яахав дээ. Шалгарлаа гээ ч ...

      Хариулах