Хятадад цаасаар хийсэн хуурамч будаа худалдаалагдаж байжээ

Twitter Print
2015 оны 09-р сар 05-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Гуангдун орон нутаг дахь Шантау хотын цагдаагийн газар тус хотод цаасаар хийсэн хуурамч цагаан будаа худалдаалагдаж байсныг илрүүлжээ.

Шантау хотын оршин суугч нэгэн эмэгтэй агшаасан цагаан будаан дотор нь дугуйлж ороосон цаас байхыг харж цагдаагийн газар мэдээлснээр дээрх хэрэг илэрсэн байна. Уг будааг өнөөг хүртэл нэг жилийн турш худалдаалагдаж байжээ. 

Хуурамч цагаан будааг хатааж хуйлсан цагаан цаасаар хийж байсан ба агшаахад яг л будаа мэт агшаагдаж байсан аж. Хуурамч будааг худалдаж авсан иргэдэд бараа худалдан авсан баримт байхгүй бол будааг буцаахгүй байгаа гэнэ. 

540,361

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.