Манай ардын уламжлалт эмнэлгийнхэн ард иргэддээ сэтгэл гаргах цаг болжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 10-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

АРДЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГИЙНХЭЭН, АРД ИРГЭДЭЭ МАРТААГҮЙ БИЗ

Коронавирус гэгч “ноёнтон” өөрийн засаглал, дэг журмаа даян дэлхийд тогтоож, хүмүүн биднийг нэг хэсэгтээ сандаргаад авлаа. Энэ гайхал вирус олон ааш зантай, амь бөхтэй золиг гэнэ. Цаашид удаан үргэлжлүүлэхгүйн тулд бүх нийтээр хичээнгүйлэн зүтгэх цаг ирлээ.

Халдвар авсан нийт тохиолдлын 85 гаруй хувь Хатад улсад бүртгэгдсэн ч цар тахалын галыг өрдсөн хятад орон Корона вирусын эсрэг хүчийг үзэж ялах талдаа орж байна. Тэдний эмчилгээнд өвөрмөц нэг юм байна. Тэр нь уламжлалт анагаах ухаантай холбох. Тусгаарлагдсан бүх өвчтөнийг эмчлэхдээ ердийн эмүүдээс гадна хятадын уламжлалт анагаах ухааны эмүүдийг хэрэглэсэн байна. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээллээр, Совид-19 вирусийн халдвар авсан 60 мянга гаруй хүнд Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийжээ. Ингэхэд ердийн эм ууж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад илүү түргэн эдгэж байсан баримт байна.

Корона вирусийн халдврыг эмчлэхэд чиглэсэн аргыг Гуанжоу хотын эмнэлэг боловсруулсан аж. Энэ эмнэлэг өвчтөнүүдэд уламжлалт анагаахын хоёр төрлийн эм хэрэглэдэг бөгөөд нэг эм нь цэр ховхолдог, нөгөө нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэнэ. Халдвартай өвчтөнүүдийг эмчилэхдээ үндсэн эмчилгээтэй хавсран Цинфей пайду /Qingtei Paidy/ гэдэг усан эмийг уулгах нь маш их үр дүнд хүрсэн гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Уг эмийн найралгад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамлууд ордог байна

Эндээс санаа аван хэлэхэд, монгол улсад ургамлын гаралтай эмийн маш их нөөц, боломж бий. Манай ардын уламжлалт эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хянан судлаж, зоригтойгоор туршин шинжилж халдвраас айж сандарсан ард иргэддээ сэтгэл гаргах цаг болсон юм биш үү.

Лхамын Самбуу

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.