2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын төлөө Уругвай өрсөлдөнө

Twitter Print
2015 оны 09-р сар 04-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ой 2030 онд тохионо. Иймд анхны дэлхийн аваргыг зохион байгуулж байсан Уругвай улс 2030 онд дахин энэ тэмцээнийг хүлээж авах өрсөлдөөнд албан ёсоор нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

Уругвайн ерөнхийлөгч В.Табаре энэ талаа хэлэхдээ “Бид хөлбөмбөгийн анхны түүхийг бичсэн орнуудын нэг. Иймд 100 ойн тэмцээнийг ч гэсэн нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний эхлэл болгож парламентад “Таван жилийн төсвийн төсөл” өргөн барьж, хэлэлцүүлнэ” гэсэн аж.

Олимпийн их наадам, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь өнөө цагийн хамгийн том спортын баяр юм. 1896 онд Грекийн Афин хотод орчин үеийн анхны зуны Олимпийн наадам болж байсан. Харин 1996 онд Орчин үеийн Олимпийн хөдөлгөөний зуун жилийн ойд зориулсан наадмыг Олимпийн өлгий нутаг Афин хотод зохион байгуулах чиглэлтэй байсан ч Грекийн Засгийн газар зохион бэлтгэлийг хийж чадаагүй учир АНУ-ын Атланта хотод зуун жилийн ойн эрхийг өгч байсан.

Уругвай улс мөн хөлбөмбөгийн 100 жилийн ойн тэмцээнийг өлгий нутагтаа зохион байгуулахаар бэлтгэлдээ орж, Грекийн алдааг давтахгүйг хичээж байна. 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийг 2023 онд өгөх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Австрали, Индонези, Аргентин зэрэг орнууд 2030-ын төлөө өрсөлдөхөө мэдэгджээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан болон медаль хүртсэн орнууд

Он

Зохион байгуулсан улс

Алт

Мөнгө

Хүрэл

Шагналт 4-р байр

1930

Уругвай

Уругвай

Аргентин

АНУ

Югослав

1934

Франц

Итали

Чехословак

Герман

Австри

1938

Итали

Итали

Унгар

Бразил

Швед

1950

Бразил

Уругвай

Бразил

Швед

Испани

1954

Швейцарь

Герман

Унгар

Австри

Уругвай

1958

Швед

Бразил

Швед

Франц

Герман

1962

Чили

Бразил

Чехословак

Чили

Югослав

1966

Англи

Англи

Герман

Португал

ЗХУ

1970

Мексик

Бразил

Итали

Герман

Уругвай

1974

Герман

Герман

Голланд

Польш

Бразил

1978

Аргентин

Аргентин

Голланд

Бразил

Итали

1982

Испани

Итали

Герман

Польш

Франц

1986

Мексик

Аргентин

Герман

Франц

Бельги

1990

Итали

Герман

Аргентин

Итали

Англи

1994

АНУ

Бразил

Итали

Швед

Болгар

1998

Франц

Франц

Бразил

Хорват

Голланд

2002

БНСУ-Япон

Бразил

Герман

Турк

БНСУ

2006

Герман

Итали

Франц

Герман

Португал

2010

ӨАБНУ

Испани

Голланд

Герман

Уругвай

2014

Бразил

Герман

Аргетин

Голланд

Бразил

2018

ОХУ

 

 

 

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.