30 секундын хууль

Twitter Print
2017 оны 01-р сар 11-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс хэн нэгэнтэй уулзах үедээ өөрийгөө сайхан гэж санагдуулах арга замуудыг хайж хичээж эхэлдэг. Харин 30 секундын хууль нь эсрэгээрээ бусадтай харилцахдаа өөр дээрээ төвлөрөхөөс илүүтэйгээр харилцагч хүнээ сайхан мэт санагдуулах арга замуудыг хайж эхлэх тухай юм.

Би өдөр бүр хүмүүстэй уулзахаасаа өмнө, өөртөө цаг гаргаж тэднийг сайшааж зоригжуулж болох зүйлсийн тухай боддог. Энэ нь юу ч байж болно. Надад эсвэл миний найзад ч бай хийж өгсөн сайн зүйлийнх нь төлөө би талархаж урамшуулж болно. Тэдний гаргасан амжилтуудын нэгийг ч болов бусадтай ярилцаж байхдаа ярьж өгч болно. Эсвэл харилцагчынхаа хувь хүний сайн талынх нь ч тухай юмуу гадаад үзэмжийнх нь талаар дурдаж таатай үг хэлж болно шүү дээ. Эдгээрийг хийх нь тийм хэцүү биш ч гэсэн, яг энэ дадлыг эзэмших нь хугацаа, зүтгэл болон сахилга батыг танаас шаарддаг. Гэхдээ үүний хариу шагнал нь төсөөлснөөс тань ч илүү гайхамшигтай байх болно. Учир нь ийм харилцааны хэв маяг нь хүмүүст ямагт урт хугацааны эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг.

Эх сурвалж: Өдөр бүр Жонн Максвеллтай хамт

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.