Дизель хөдөлгүүрт үүсдэг үндсэн эвдрэлүүд

Twitter Print
2016 оны 06-р сар 06-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Ихэнх тохиолдолд хүмүүс дизель хөдөлгүүртэй автомашин худалдаж авахдаа түлш зарцуулалтын ашигтай байдал, хямд үнэнд анхаарч ашиглалтын болон засварын өндөр өртгийг мартдаг.

Дизель хөдөлгүүрийн эвдрэл нь үүсэх шалтгаанаас болж доорх группэд хуваагдана:

- Үйлдвэрлэлийн ба бүтцийн дутагдалтай тал болон хөдөлгүүрийн онцлогоос;

- Мэргэжлийн бус техник үйлчилгээ болон техникийн мэдлэггүй ашигласнаас;

- Дизель түлшний чанар муугаас;

- Сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээний чанар муугаас.

1. Бүтэц болон үйлдвэрлэлийн хүчин зүйл

Ер нь дизель хөдөлгүүр нь хангалттай найдвартай ч бүтэц болон үйлдвэрлэлийн технологиос болж гарах эвдрэл нь уг хөдөлгүүрийн үйлдвэрлэгчээс тогтоосон ресурсээс давсан болон түүнд ойртсон ашиглалтын хүнд нөхцөлд ашигласнаас болно. Монголд орж ирж буй дизель хөдөлгүүртэй автомашинууд ашиглалтын хүнд нөхцөлтэй шууд тулгарч үйлдвэрлэлийн дутагдалтай талууд нь давамгайлж илэрдэг.

2. Мэргэжлийн бус үйлчилгээ ба техникийн мэдлэггүй ашиглалт

Хөдөлгүүр эвдрэх хамгийн гол шалтгаан нь хөдөлгүүрийн ашиглалтын техник үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болно.

Техникийн зааварт заасан нормоос бага байсан ч 5000 км тутам хөдөлгүүрийн тосыг солих хэрэгтэй. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ОХУ-аас орж ирж буй түлш хар тугалгын агууламж өндөртэй учир хөдөлгүүрийн тосыг исэлдүүлдэг. Тиймээс техникийн зааварт заасан тосыг хэрэглэх хэрэгтэй. Дээрх нөхцлүүдийг хангасан бол тосолгооны системийг угаах шаардлагагүй. Хий хуваарилах механизмын шүдэт оосрон дамжуулга ба өндөр даралтын трубины насосыг 60 мянган километр тутамд солих хэрэгтэй. Турбо насосноос тос гарахгүй бол солих шаардлагагүй. Мөн түлшний системийн ашиглалтад анхаарах хэрэгтэй. Үүнд:

- Түлшний шүүрнээс байнга тунадас авч байх (Тунадас авах гайкыг эргүүлж);

- Түлшний бакыг жилд хоёр удаа (хавар ба намар) бүрэн цэвэрлэж байх хэрэгтэй.

Дизель хөдөлгүүрийг эвдрэлд оруулах өөр нэг шалтгаан нь хүйтэн нөхцөлд асаах оролдлого буруу хийснээс болно. Түлшний аппаратурын эд ангиуд түлшээр тослогдож байдаг ба хүйтэн нөхцөлд энэ нь алдагдаж хуурай үрэлт үүссэнээс эвдрэл үүснэ. Иймээс дулаан гаражид автомашинаа оруулж түлшний системээ халаасны дараа асаах хэрэгтэй. Хий хуваарилах механизм нь оосрон дамжуулгатай бол чирч асааж болохгүй. Дизель хөдөлгүүр их эргэлтэнд «дургүй» гэдгийг ашиглалтын явцад байнга анхаарч байх хэрэгтэй. Их хурдаар холын замд удаан явах нь хөдөлгүүрийг их засварт оруулах нөхцөл бүрдүүлж байна гэсэн үг. Хүйтэн үед хөдөлгүүрийг дор хаяж 5-10 минут халааж байж хөдлөх хэрэгтэй.

3. Дизель түлшний чанар

Тоо баримтаас үзэхэд түлшний аппаратурын эвдрэлийн 50% нь муу түлшнээс болдог байна. Иймд найдвартай газраас түлшээ авч байх хэрэгтэй.

4. Бодит элэгдэл

Их хэмжээний ашиглалт гүйлтийн дараа хөдөлгүүрийн ба түлшний аппаратурын эд ангиудын элэгдэл нь хөдөлгүүрийн шахалтын битүүмж алдагдах гол шалтгаан болдог. Энэ тохиолдолд чирч асаахад хурдан асч халсны дараа асалт хэвийн болдог. Хамгийн бага шахалтын түвшин 20-28 бар байдаг. Хөдөлгүүрийн элэгдлийн бас нэг шинж тэмдэг нь тосны зарцуулалт нэмэгдэх ба картерийн хийн даралт ихсэх явдал юм. Форсункны түлш тоосруулагчийн элэгдлээс болж хар утаа хаяж түлш зарцуулалт ихэснэ. Зарим үед тоосруулагч их түлш хэрэглэснээс мэдэгдэхүйц дуу гаргах ба энэ үед цагаан утаа хаядаг.

Тоосруулагчийн ашиглалтын хугацаа нь 60-80 мянган километр байдаг. Эвдрэлтэй тоосруулагчтай хөдөлгүүрийг удаан ашиглавал поршень болон форсункны хөндийг гэмтээдэг. Мөн парплунжер, турбоны элэгдлээс шалтгаалж халуун үед хөдөлгүүрийн асалт мууддаг.

5. Чанар муутай засварын үр дагавар

Дизель хөдөлгүүрийн засвар нь доорх нөхцлүүдийг шаарддаг:

-Засч буй хөдөлгүүрийн бүтцийн онцлогийг нарийн мэддэг байх;

-Засварыг заавар дүрмийн дагуу чин сэтгэлээсээ хийх;

-Сайн чанарын сэлбэг хэрэглэх.

Хямд өртгөөр «гудамжны мастер»-уудаар баталгаагүй сэлбэг тавиулж засуулбал ихэнх тохиолдолд мөнгө, цаг, сэтгэл санааны хохирол амсдагийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

www.zowolgoo.blogspot.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.