Тайванийн Шударга өрсөлдөөний хорооноос "Apple" компанийг хууль зөрчсөн гэж буруутгажээ

Twitter Print
2013 оны 12-р сар 28-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Тайванийн Шударга өрсөлдөөний хорооноос “Apple” компанийг 20 сая тайвань доллар буюу 670 мянган ам.доллараар торгож, дотоодын үүрэн телефоны операторуудын үйлчилгээ болон төхөөрөмжийн үнийг тогтооход оролцохоо зогсоохыг даалгажээ. “Apple” компани давж заалдаж болох ч давж заалдсан тохиолдолд торгуулийн хэмжээг 50 сая тайвань доллар болгон нэмэгдүүлэхийг тус хорооны зүгээс мэдэгдсэн байна.

“Apple” компани Тайвань улсын Шударга өрсөлдөөний тухай хуулийн 18 дугаар зүйл заалтыг зөрчиж, Тайванийн үүрэн телефоны гурван том операторт “iPhone” гар утсыг ямар үнээр борлуулахыг зааварласан байна. Түүнчлэн “Chunghwa Telecom”, “Far Eastone Telecommunications” болон “Taiwan Mobile” компаниудад үйлчилгээний үнэ тогтооход нь хөндлөнгөөс оролцсон гэж “Apple” компанийг буруутгасан байна.  

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.