Эрчүүд эмэгтэй хүн рүү ширтэх нь гэмт хэрэг үү?

Twitter Print
2018 оны 02-р сар 01-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Гудамжинд зөрөн өнгөрч байгаа сайхан бүсгүйгээс нүдээ салгалгүй цоо ширтдэг залуус дэлхийн өнцөг булан бүрт бий. Тийм эрийг харсан нэгэн ч түүнийг өлөн нүдтэй хэмээн боддог. Эмэгтэй хүн рүү цоо ширтэх нь соёлгүй занд тооцогдохоос гадна энэ үйлдлээрээ эрэгтэй тухайн бүсгүйг өөртөө татах боломжоо үгүй хийчихдэг. Бүсгүй хүн хичнээн дур булаам байсан ч бусдад жирийн нэг үзмэр шиг харагдахыг хүсдэггүй. 

Хосуудын хувьд хамт явж байхдаа эрэгтэй нь хэн нэгэн бүсгүйд харц унагавал тэр нь гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаагүй аж. Гэхдээ эрчүүд маань үүнд 100 хувь буруутай биш гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолжээ.

“Daily Mail” сонинд өгүүлснээр хосуудын хамтдаа очиж үзэх дуртай газруудын тоонд далайн эрэг дээгүүрт бичигддэг байна. Харин далайн эрэг дээр амарч байгаа эрчүүд бие нь ил гарсан, усны хувцастай эмэгтэйчүүд рүү харах нь энүүхэнд. Хосуудын харьцаанд тулгардаг асуудлын нэг бол мэдээж хардалт.

Гэхдээ эмэгтэйчүүдийн нэг онцлог бол эрчүүд эмэгтэйчүүдийн гаднах төрхөнд татагддаг шиг тэд эрчүүдийн бие бялдарт татагдаад байдаггүй.

Харин найз залуу эсвэл нөхөр нь өөр эмэгтэйг ширтвэл тэдэнд таагүй санагддаг төдийгүй өөрийг нь бусад эмэгтэйчүүдтэй харьцуулж байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн дотоод ухамсарт түүнийг орхиод явчих байх гэсэн сэтгэл дундуур байдал бий болдог.

Гэтэл яг үнэндээ өөр эмэгтэйг харах нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлдөггүй аж. Учир нь эрчүүдийн хоромхон зуур харсан “тэр зүйл” хэдхэн секундын дотор л ой санамжаас нь арчигдчихдаг. Өөрөөр хэлбэл эрчүүд харж байгаа тэрхүү зүйлээ тэрхэн үедээ л санадаг. Харин үүнийг эмэгтэйчүүд тэр болгон мэддэггүй. Харин ч эсрэгээр нь өөр эмэгтэй рүү харвал түүнийг тэр эмэгтэйд татагдаж байна гэж боддог. Найз залуу болон нөхрийнхөө хараад өнгөрсөн эмэгтэйн төрхийг эхнэр нь эсвэл найз бүсгүй нь санаж байдаг учраас найз залууг болон нөхрөө мөн адил өөр шигээ санадаг.

Эрчүүд янз бүрийн бие галбиртай, царай зүстэй эмэгтэйчүүдийг сонирхон хардаг нь байгалиасаа заяагдсан зүйл юм. Тэгэхээр эрчүүд маань эмэгтэй хүн бүрийн гаднах төрхийг шохоорхсондоо бус эсрэг хүйсний хүн л учраас тэднийг сонирхон хардаг байна.

Эх сурвалж: wakavision.net

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Deliverance

      (188.143.234.155) 2016-07-24 08:03
      • 0
      • 0

      É um bocado ingénuo pensar que as perdas se deram graças ao &#2u;0;ataq2e&#88212. Ataque esse que foi minimizado visto que os servidores bloquearam os IP’s vindo de Portugal.Para realmente ter impacto teria de ser uma coisa feita a nível mundial. Participei na iniciativa contudo.

      Хариулах

    • ббб

      (49.0.161.234) 2015-09-08 11:45
      • 0
      • 0

      манай эхнэр эсрэгээрээ.. цуг явхаар байнга өөр залуус руу хардаг

      Хариулах

    • baaya

      (85.69.206.206) 2015-09-03 19:36
      • 0
      • 0

      xarnaa xaralgui yaxav ymar xazaad avsan bishb

      Хариулах

    • zolo

      (112.72.9.22) 2015-09-03 16:41
      • 0
      • 2

      Энэ хүн өөрөө хэлсэн биш. Орчуулсан байгаа биздээ

      Хариулах

    • өөө

      (122.254.127.34) 2015-09-03 16:30
      • 1
      • 1

      шаадаг бацкан бэ

      Хариулах