Шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болно

Twitter Print
2015 оны 09-р сар 02-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн лигүүдийн тоглолт энэ долоо хоногт түр завсарлана. Учир нь ФИФА-гаас (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) шигшээ багуудын нөхөрсөг тоглолтуудыг явуулах шийдэр гаргасан.

Энэ сарын 4-нд эхлэх нөхөрсөг тоглолтонд Франц-Португал, АНУ-Перу, Аргентин-Болив, Мексик-Тринидад Тобаго, Панам-Уругвай эхний ээлжит тоглоно. Харин энэ сарын 7-нд Франц-Серб, 8-нд Колумб-Перу, АНУ-Бразил, Коста Рика-Уругвай, Мексик-Аргентины шигшээ нөхөрсөг тоглолт хийх юм.

Одоогийн байдлаар Английн “Премьер лиг”-т “Манчестер Сити”, “Кристал Палас”, “Листер Сити”, “Суонси Сити”, Испанийн “Ла лиг”-т “Сельт Виго”, “Эйбар”, “Атлетико Мадрид”, “Барселона”, Германы “Бундеслиг”-т “Боруссия Дортмунд”, “Бавари Мюнхен”, “Вольфсбург”, “Кёльн”, Италийн “Сери А”-д “Верона”, “Турин”, “Интер Милан”, “Палермо” багууд тэргүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.