Марафон гүйлтийн шинэ аварга Г.Гебреселассие

Twitter Print
2015 оны 09-р сар 02-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Хөнгөн атлетикийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод болсон. АНУ-ын тамирчдын ноёрхлыг Африкчууд нураасан дэлхийн аваргад олон шилдэг тамирчид тодрон гарсан. Тэр дундаа 6.3 сая хүн амтай жижигхэн Эритрей улсын марафон гүйлтийн тамирчин Г.Гебреселассиег дэлхийн аварга цол хүртэнэ гэж хэн ч таамаглаагүй.

Марафон гүйлт нь тамирчин хүнээс маш их тэсвэр хатуужил шаарддаг. Өөрийн хүч, бололцоогоо зөв хуваарилан олон км замыг хамгийн хурдан хугацаанд туулсан нь барианд орж ирдэг. Харин бүх тамирчид энэхүү хүнд даалгаварыг биелүүлж чаддаггүй юм. “Бээжин 2015” дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд 60 гаруй тамирчин уралдаж, 42 нь барианд орсон. Тэдгээрээс Эритрейгийн Г.Гебреселассие 2:12:27 цагийн амжилтаар алт, Этиофийн Я.Цэгай 2:13:07 цагаар мөнгө, Угандагийн С.Мутай 2:13:29 цагт уралдааны замаа туулж, хүрэл медаль хүртсан юм.

Дэлхийн аварга цол хүртсэн Г.Гебреселассие 1995 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн. Таван настайгаасаа гүйлтийн спортоор хичээллэж, 2010 оноос марафоны төрөлд уралдаж эхэлжээ. Хэдийгээр Бээжинд 2:12:27 цагийн амжилт үзүүлсэн ч түүнээс хурдан хугацаанд барианд орох боломжтой байв. Г.Гебреселассие энэ оны эхээр Хамбургийн марафонд 2:07:47 цаг гүйсэн аж. Ирэх онд Бразил улсад зуны Олимпийн их наадам болно. Риогийн марафон гүйлтийн төрөлд түрүүлэх магадлал хамгийн өндөр байгаа тамирчин нь Г.Гебреселассие билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.