Монголбанк 4.0 сая ам.доллар худалджээ

Twitter Print
2015 оны 09-р сар 01-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.20-1990.10 төгрөгийн ханшаар 10.2 сая ам.доллар худалдан авах, 308.20-310.50 төгрөгийн ханшаар 114.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.

Монголбанк 4.0 сая ам.долларыг 1989.50 төгрөгийн хаалтын ханшаар, 90.0 сая юанийг 309.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 64.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.