Ялааны хэрэг буюу Гиннесийн номонд бичигдсэн Цагдаа О Сун Гюны хэрэг

Twitter Print
2022 оны 01-р сар 05-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

1982 оны 4 сарын 6-нд Өмнөд Солонгосын нэгэн хөдөөгийн дүүрэгт болсон хүн амины хэрэг бараг 30 жил турш Гиннесийн бүртгэлд эхний байранд явсаар байсан юм.

О Сун Гюн гэгч хэн байв?

Дээд боловсрол эзэмшсэн цагдаагийн ажилтан, түүний эцэг мөн цагдаагийн албаны ажилтан байсан. 27 настай О Сун Гюн аавынхаа мэргэжлийг өвлөсөн ч ширүүн ааш авиртай, дээрэнгүй нэгэн байжээ. Сурлага муутай боловч цагдаагийн сургууль төгсч нилээн нэр хүндтэй албанд очсон ч ажилдаа тэнцээгүйн учир хөдөөгийн нэгэн дүүрэгт цагдаагийн ажилтнаар очиж, мөн 25 настай бүсгүйтэй танилцан ирээдүйн хадмынхаа гэрт орж амьдарсан байдаг.

Хэрэг гардаг өдөр, шөнийн ээлжинд ажиллахаар унтаж амарч байх үед ялаа эргэлдэн цээжин дээр нь суухад нь найз бүсгүй нь санамсаргүй алгадаад авсан байв. Цочиж сэрсэн залуу найз хүүхнээ зогсч байхыг харж учрыг нь асуухад Ялаа суухаар нь алгадчихсан гэх хариултыг сонсч ихээр уурласан бөгөөд уураа барьж дийлэлгүй үсдэн дарж зодож эхлэв.

Дүүгээ өмөөрсөн эгчийг нь хамт зодчихоод гэрээс гарч хэсэг тайвшран танилуудтайгаа архи ууж суух үед эгчийнх нь хүү ирж,

Цагдаа, хүн зодох эрхтэй байдаг уу? хэмээн шөргөөцөлдөн муудалцсан аж.

Уур нь намдаагүй байсан О Сун Гюн цагдаагийн хэлтэсрүү гүйн очиж хоёр калибрь 180 сум, 7 гар бөмбөгөөр зэвсэглэж, хамгийн түрүүнд таарсан оюутан хүүг буудав. Тааралдсан болгоныг буудсаар нийт 62 хүн алагдснаас түүний дунд 1 ой хүрээгүй хүүхэд байсан. Урд өмнө нь өс санасан, өөрийг нь тоогоогүй холбоочин бүсгүй, хамт амьдарч байсан эхнэр болох бүсгүй болон хөгшин хөвөө гэлтгүй энгийн иргэдийг 8 цагийн турш 7 жижиг тосгодоор тэнэж буудсан цагдаагийн ажилтан хамгийн сүүлд нэгэн айлд орж гар бөмбөг дэлбэлсэн бөгөөд гурван хүний хамт өөрөө үхсэн байна. Түүний халдлагад өртөн нас барсан 62 хүн, шархадсан 30 хүн байв.

Хот руу холбоо барих цагдаагийн болон холбооны хэрэгслэлийг тасалсан бөгөөд хажуу тосгоны хүмүүс эртлэн зах гарч бараагаа зарахаар нилээн хожуу бэлтгэл хийхтэй нь таарч хамт сууж архи ууж байх үед нэгэн залуу хоёр буу үүрээд яаж явааг нь асууж, доромжлох аястай хандахад уурлан хорсч 33 хүнийг газар дээр нь буудаж, гэрэлтэй цонх харагдвал орж хэд хэдээр нь буудсаар үүр цайтал явж гэмгүй иргэдийг устгасан террорист байжэ.

Тухайн үед цагдаагийн ажилтнууд дуудлага аван шуурхай ажиллагаанд явсан учир О Сун Гюн, зэвсгийн өрөөнөөс дураараа зэвсэглэн гарч явсан байсан юм.

Ялааны хэрэг хэмээн нэр томьёо яагаад түүхэнд үлдсэн нь нууц биш юм. Найз бүсгүй нь газар дээрээ нас бараагүй хожим эмнэлэгт өнгөрсөн бөгөөд өөрийн ухаантай байхдаа санамсаргүй явдлаас ийнхүү том хэрэг үйлдэгдсэнд харамсал илэрхийлсэн нь хэргийн зангилааг тайлах тайлбар болон үлджээ

Орчуулсан Р.Сайхан Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.