Өсвөрийн шатрын дэлхийн аваргад Ираны баг түрүүллээ

Twitter Print
2015 оны 09-р сар 01-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Энэ оны наймдугаар сарын 19-нөөс 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа 16 хүртэлх насны шатрын дэлхийн аваргын тэмцээн боллоо. Уг тэмцээнд 20 улсын 35 баг швейцарь системээр 10 тавилд өрсөлдсөн юм.

Энэ удаа Ираны баг 16 оноотой түрүүлсэн бол Энэтхэг, ОХУ, Унгар, БНХАУ-ын баг удаалжээ. Харин зохион байгуулагч Монголын баг 11-р байр эзэллээ. Харин хувийн дүнгээр Завхан баг, “Оюунлаг шатар” клубын тамирчин С.Ган-Эрдэнэ 2-р ширээнд II, нийт 150 гаруй шатарчнаас III байрт орсон байна.

Мөн бодолтын тэмцээнд 5 орны 20 бодлого сонирхогч оролцож, Узбекистаны Н.Якуббоев 26 оноогоор түрүүлж, Австралийн Г.Пэтрик 23 оноогоор II, Монголын Н.Наран-Эрдэнэ 21 оноогоор III байрт оржээ.

Цаашид жил бүр зохиогдо уг тэмцээний нийт шагналын сан нь 25 сая төгрөг байлаа. I байр эзэлсэн баг зургаан сая төгрөгийн шагнал авсан аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.