Эцэг эхчүүдийн уншвал зохих номын жагсаалт

Twitter Print
2018 оны 09-р сар 21-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

 1. Л.Уранцэцэг,  “Гэрийн хүмүүжлийн тухай бодлууд”

Уг ном 1986 онд хэвлэгдсэн. Тухайн үед Монгол улсын хүн амын тэн хагасыг 16 хүртэлх насны хүүхэд залуучууд эзлэж байжээ. Өнөөдөр ч энэ байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Номонд үзэл сурталын нөлөө орсон ч өнөөгийн нийгмээс эрүүл нүдээр харж чадвал тухайн үед хүүхэд хүмүүжлийн тухай ямар арга хэмжээ авдаг байсан тухай жишээ авахуйц, хэрэгжүүлмээр олон арга туршлагууд байх ажээ. МАХН-ын XVIII их хурал дээр “Хүүхэд хүмүүжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд оролцохгүй нэг ч байгууллага, иргэн байх ёсгүй” гэж заасан нь өнөөгийн нийгмийн бодит байдалтай хэрхэн зөрчилдөж буйг харуулж байна.

2. Г.Эрдэнэ-Очир,  “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлалаас”

Нийгмийн хөгжлийн түүхэн явцад нэг үеийн хүмүүс нөгөөгөө залгамжлан халж сольсоор ирснийг эртний Грекчүүд эргээ цохин буцах далайн долгиотой зүйрлэжээ. Энэ нь нийгэм хөгжиж эд материалын болон оюун санааны соёл нарийсч сайжрах хэлбэр юм. Энэчлэн Монгол ардын сурган хүмүүжүүлэх арга ухаан ч сайжирч иржээ. Энэхүү номоос та бүхэн Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн сан хөмрөгийг тольдож болно.

3. Г.Эрдэнэ-очир, "Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж"

Өнөө цагт хүүхэд хүмүүжлийн талаар гадна дотны олон ном зохиолууд орчуулагдан хэвлэгдэх болжээ. Дэлхий даяар өөрчлөгдөн, даяаршиж буй энэ үед орон орны сурган хүмүүжүүлэх ухааныг эцэг эхчүүд мэдэж байх нь зүйн хэрэг ч эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сурган хүмүүжүүлэх монгол ухаанаа мартаж үл болно. Энэ нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх чухал явдал билээ.