Хамгийн амархан сургаж болох 10 үүлдэр

Twitter Print
2018 оны 08-р сар 13-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Нохой авмаар санагдаад байдаг. Харин ямар төрлийн нохой авбал зааж сургахад хамгийн хялбар бөгөөд ухаантай болоо гэдэг бодол байнга дагаастай. Тэгвэд бид танд туслах зорилгоор хамгийн ухаантай, сургахад хялбар нохойн үүлдрүүдийг танилцуулж байна. 

Нэгэнт л та гэр бүлийнхээ үнэ цэнэтэй гишүүн болох, дотны "нөхөр"-өө сонгох гэж байгаа болохоор сайн судлах нь зөв. Хүүхдүүдэд чинь хэр тохирох нохой вэ, таны байр орон сууцны нөхцөлд таарч тохирон амьдарч чадах уу, үгүй юу, үс ноос нь аль хэр унадаг бол, ямар төрлийн хоол иддэг бол, за тэгээд зааж өгсөн энгийн зүйлүүдийг сурч чадах болов уу гээд асуудлуулд байнаа байна.

Судалгаагаар үзэхэд эзнийхээ хэлснийг хийдэг, үгэнд ордог, заасан зүйл амархан сурдаг гээд ер нь бол зөв хүмүүжилтэй нохой эзэддээ тун ч их баяр баясгаланг авчирдаг гэнэ. 

За ингээд, хамгийн ухаантай, эелдэг, хурдан суралцах чадвартай 10 нохойг танилцуулъя. 

10. Австралийн хоньчин нохой

Топ-10 самых умных пород собак: австралийская пастушья собака

Жагсаалын 10-рт Австралийн хоньчин нохой оржээ. Энэ нохой хүнд маш ойр, сургахад хамгийн хялбар. Гэсэн ч түүнд  энергиэ зарцуулах асар их орон зай хэрэгтэй. Тэдний биеийн энергийг зарцуулахад өдөрт дунджаар 3 цаг гүйлгэж, зугаацуулж байх шаардлагатай. Иймд орон сууц болон жижиг хэмжээний газартай хувийн хаус ч тохиромжгүй. Богинохон үстэй учир онцгой арчилгаа шаардагддаггүй. 

9. Ротвейлер

Топ-10 самых умных пород собак: ротвейлер

Ротвейлер- маш хүчирхэг нохой. Хэр баргийн өвчинд тэсвэртэй. Бие нь маш булчинлаг бас ер бусын чадалтайгаараа бусад нохойноос ялгагдана. Хүнд маш ээлтэй, тэр дундаа эзнийхээ хамгийн сайн хамгаалагч нь байдаг. Түүний энергийг бүрэн зарцуулахын тулд онцгой нөхцөл шаардагдахгүй. Орон сууцанд, тэр ч бүү хэл хаана ч амьдардаг байсан ч тэр өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай. Тэднийг сургахад хамгийн хялбар байдаг.

8. Добермэн

Топ-10 самых умных пород собак: доберман

Хэрвээ та добермэн тэжээхээр шийдсэн бол түүний эзэн нь чадварлаг байх хэрэгтэй. Энэ үүлдрийн нохойнууд маш чадалтайгаас гадна сайн дасгал сургуулилт шаардлагатай. Бүх төрлийн физик ачаалал тэдэнд чухал бөгөөд энергийг нь зарцуулахдаа ямар нэгэн физик ажил эсвэл дасгалыг тогтмол хийлгэх хэрэгтэй.

Добермэн бол дэлхийн хамгийн эрэлхэг бөгөөд зоригтой нохойнуудын нэг юм. Тэднийг гөлөг байхаас нь хүүхдүүдтэйгээ дотносуулан өсгөвөл хамгийн сайн гэрийн тэжээвэр амьтан болж чаддаг. Тэд богино үстэй байдаг учир онцгой арчилгаа шаардагдахгүй. Гэхдээ хүйтэнд маш мэдрэг, эмзэг тул хүйтэн өдөр дулаахан хувцаслаж гаргах хэрэгтэй.

7. Папильон

Топ-10 самых умных пород собак: папильон

Папильон – энэ бол маш жижигхэн, эерэг энергитэй нохой юм. Энэхүү үүлдрийн онцлог гэвэл чих нь эрвээхийн далавчийг санагдуулам. Тэднийг сургахад маш хялбар бөгөөд харин давчуу орон зайд бол ярвигтай аж.

Энэ жижиг нохой нь цаг үргэлж өөртөө асуудал үүсгэж, хаа сайгүй хуцаж байдаг. Папильоны үс нь онцгой арчилгаа шаарддаг. Түүний үсийг өдөр бүр арчилж самнаж байх хэрэгтэй.

6. Лабрадор-ретривер

Топ-10 самых умных пород собак: лабрадор-ретривер

Байгаль эх энэ нохойг сарьслаг сарвуугаар шагнажээ. Иймд энэ үүлдэр нь усанд сайн сэлдгээрээ онцлогтой. Лабрадорууд хүйтнээс эмээдэггүй бөгөөд ямар ч нөхцөлд амьдрах чадвартай аж.

Лабрадор-ретривер маш нөхөрсөг. Хэрвээ танай гэр бүл ам бүл олонтой, мөн гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсч байгаа бол лабрадор хамгийн сайн сонголт байх болно. Энэ үүлдрийн нохойнууд хүүхдүүдтэй маш нөхөрсөг, ойр дотно байж тэдэнд ямар ч тохиолдолд муу зүйл хийхгүй. Харин ч хайрлан хамгаална.

5. Шелти

Топ-10 самых умных пород собак: шелти

Шелти нь жагсаалтан дундах нохойнуудаас хамгийн мэдрэмжтэй, хамгийн зөв энерги, төлөвшилтэй нохой юм. Тэд хүнийг дууны өнгөөр нь таньдаг.

Хэрвээ эзэн нь түүнтэй бүдүүлэг харьцвал эзнийхээ командыг хүлээж авдаггүй. Шелти нь маш сайхан сэтгэлтэй, тиймдээ ч тэдэнд сайхан сэтгэлтэй эзэн хэрэгтэй. Сайн хүнтэй цуг байвал сургахад маш хялбар байдаг. Энэ үүлдрийн нохойнууд танихгүй хүнээс болгоомжилдог. Таагүй мөчөөс зайлсхийхийн тулд тэд үргэлж эзнийхээ хараа хяналтанд байх ёстой.

Хэрэв та байшиндаа нохойтойгоо амьдарвал нохойндоо аль болох өдөр бүр салхилах боломжийг олгоорой.

4. Алтан ретривер

Топ-10 самых умных пород собак: золотистый ретривер

Энэ нь нохойны хамгийн түгээмэл үүлдэр юм. Ретривер нь хүмүүстэй ойр дотно байж тэднээр хайрлуулдаг. "Түүхий өндгийг зөөж явахад ч хагарахааргүй" тийм зөөлөн ааль ааштай, хөнгөн явдалтай нохой юм. Та хүүхэдтэй бол энэ үүлдрийн нохойг танд санал болгож байна. Энэ үүлдрийн нохой нь сарьсан сарвуугаа ашиглан усанд маш сайн сэлдэг. Түүнийг бусад ноходтой харьцуулахад сургахад хялбар юм. Ямар ч орчинд амьдардаг. Орон сууц болон байшинд маш сайн тохирдог. Харин үс нь өдөр тутмын арчилгаа шаарддаг байна.

3. Немц овчарка

Топ-10 самых умных пород собак: немецкая овчарка

Хамгийн эрэлхэг нохой. Ямар ч аюулаас айдаггүй. Хүйтэн цаг агаар түүнд асуудал биш. Сургахад маш хялбар. Та түүнд юу заана, тэр хамгийн хурдан сурна. Немц овчарка нь хүүхдүүд болон эзэдтэйгээ маш ойр дотно байдаг. Зочид болон танихгүй хүмүүс энэ нохойтой харьцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд өөрийн эзнээ хамгаалахын тулд ямар ч зан гаргаж магадгүй. Энэ үүлдрийн нохой байшинд, орон сууцанд амьдрахад тохиромжтой. Урт үстэй учир багагүй хүндрэлтэй байж мэднэ.

2. Пудель

Топ-10 самых умных пород собак: пудель

Пудель-хамгийн тусч нохой. Пудель нь үсний хувьд өвөрмөц онцлогтой, учир нь түүний үсгүй ч гэж хэлж болно. Шал болон эд юмсанд нохойны үс ихээр наалддаг учир үсэнд дургүй, үснээс харшилдаг хүмүүс тэднийг сонгоход энэ онцгой чанар нь нөлөөлдөг байна. Мөн пудель нь хамгийн ухаантай нохойнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг ажээ.

1. Бордер-колли

Топ-10 самых умных пород собак: бордер-колли

Бордер-колли нь хамгийн ухаантай нохойны үүлдрийн шилдэг төлөөлөгч юм. Тэрээр анхаарал төвлөрүүлэх чадвар маш өндөр аж. Түүнийг богино хугацаанд сургаж болдог. Бордер-колли нь маш идэвхтэй бөгөөд орон сууцанд ч тэжээхэд тохирно. Тэдэнд орон зай болон идэвхтэй байдал шаардлагатай. Хэрвээ та том байшинтай бол энэ нохой танай гэр бүлийн гишүүн байж чадна. Хэрвээ та хүүхэдтэй бол энэ нохойны хэт идэвхжлийн үед жаахан асуудалтай байж болзошгүй. Үс арчилгааны хувьд энгийн ба тогтмол самнах хэрэгтэй.

Та одоо хамгийн чадварлаг нохойг мэддэг болсон учраас өөрийн сонголтоо хийгээрэй. Харин танд ямар үүлдрийн нохой таалагдаж байна?

Эх сурвалж: LifeGlobe.com

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.16.77) 2018-04-03 21:09
      • 1
      • 0

      Алтан ретривер хэд гэдэг юм бол

      Хариулах

    • 99223298

      (27.123.214.117) 2018-01-05 21:58
      • 1
      • 0

      Border ch hoorhon shuu zarna ong olon kavkaz doberman zrna

      Хариулах

    • Зочин

      (212.253.240.193) 2017-10-02 00:20
      • 0
      • 1

      Nohoi ch hoorhon amitan shvv.gantsaaraa bhd ayagvi hani bolnoo hehe

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.42) 2017-07-02 12:23
      • 1
      • 0

      Роттвейлэр хэд байдаг вэ

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.181) 2017-01-12 14:38
      • 1
      • 0

      Хариулах

    • Jennica

      (188.143.232.27) 2016-12-21 13:20
      • 1
      • 0

      lol, yeah it’s a cydia app, you would not think that apple would approve of this. One pgraorm that is going around that is fake and spamming the crap out of the www is called iwifihack, trust me on that I could write paragraphs on this but I wo72n8&1#;tThis video shows a suite of apps that can hack wifi. although not in the traditional sense.

      Хариулах

    • Zochin

      (182.160.36.205) 2016-09-04 12:56
      • 1
      • 1

      border collie chin hashaanii banhar bishee biy daasan uur uulder hashaanii banhraas shaal uur

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.146) 2016-06-26 13:48
      • 1
      • 0

      Монголд болдер колли зардаг юм болов уу?

      Хариулах

    • goldeeen reeeetriever

      (103.57.92.136) 2016-02-07 20:52
      • 1
      • 0

      bi altan retriever avahjiga

      Хариулах

    • зочин

      (202.70.38.138) 2015-11-19 16:50
      • 1
      • 1

      Бордер-коллиг монгол хашааны банхар гэдэг. Монголд хаа сайгүй байдаг ноохойны үүлдэр.

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.196) 2015-11-19 16:28
      • 0
      • 1

      Немц овчарка taalagdaj baina

      Хариулах