У.Болт Монголд ирж магадгүй

Twitter Print
2015 оны 09-р сар 01-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Энэ оны наймдугаар сарын 22-ноос 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. 2015 оны тэмцээн 207 орны эрэгтэй, эмэгтэй 1933 тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсаас марафон гүйлтийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар эх орноо төлөөлөн уралдсан байна.

Дэлхийн аваргын үеэр Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ээлжит чуулган болжээ. Уг чуулган Монголын төлөөлөгчид оролцож, зарим хэлэлцээрийг хийсэн аж.

Мөн манай төлөөлөгчид Олимпийн 6, дэлхийн аваргын 11 алтан медальт хөнгөн атлетикийн өнөө цагийн хамгийн алдартай тамирчин Ямайкийн У.Болттой уулзжээ. Энэ үеэр У.Болтыг Монголд айлчлахыг урьсан байна. Харин Ямайка гүйгч боломж гарвал Монголд айлчилж, хөнгөн атлетикийн спортыг сурталчилах үйл хэрэгт дуртай оролцоно гэдгээ илэрхийлжээ.

У.Болт Бээжингийн замд 100, 200, 4х100 метрийн уралдаанд алтан медаль хүртсэн. Тэрээр 2009 оны наймдугаар сарын 16-нд 9.58 секунд хурдалж, 100 метрийн дэлхийн рекорд тогтоосон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.