Дэлхийн өнцөг булан бүрт кофег хэрхэн бэлтгэдэг вэ

Дөнгөж сая чанасан сайхан кофе, үнэр нь үгээр илэрхийлэхийн аргагүй. Дэлхий дахинд сая сая хүн өглөөдөө урам зориг, эрч хүч нэмсэн энэ сайхан ундааг зооглодог. Кофе хэмээх энэ амтат ундааг зарим оронд хэдэн зуунаараа хэрэглэсээр ирсэн байдаг. Харин сонирхолтой нь улс орон бүрт кофег өөр өөрийн ард түмний онцлогт тохируулан төрөд бүрээр амталж, өвөрмөц арга барилаар бэлтгэдэг байна. Тэдгээр сонирхолтой арга барилаас сонирхуулъя. 

Өндөгтэй кофе (Вьетнам)

Үндсэн орц нь өндөгний шар, өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр, тэгээд мэдээж халуун кофе.

Лапланд кофе (Финлянд)

Аяганд эхлээд лапланд бяслаг орхиж дээрээс нь кофе хийнэ.

Ром маягийн Эспрессо (Итали)

Хэрчим нимбэгтэй эспрессо. Харин уухаасаа өмнө аяганыхаа ёроолд хэрчим нимбэгийг халбагаар сайн нухах хэрэгтэй. 

Лагрима (Аргентин)

Хөөсрүүлсэн сүүн дээр хэдэн дусал амт чангатай кофе хийнэ. Товчдоо энэ бол кофетой сүү юм.

Бонбон (Испани)

Энэ бол өтгөрүүлсэн сүүтэй эспрессо. Хэрвээ ердийн шингэн сүүг өтгөрүүлсэн сүүтэй хувь тэнцүү хутгавал leche, leche-д гэх сайхан найрлага гарч ирнэ.

Амттантай кофе (Марокко)

Гүнжидийн үр, хар чинжүү, ялуу самар, кофений үр зэрэг долоон төрлийн амтлагчийг хольж нухасны эцэст ёстой жинхэнэ амт чанга ундаа блэн болно.

Цайтай кофе (Хонконг)

Кофег цайтай холиход анх амлаад л гайхамшигтайг нь мэднэ. Энэ ундааг бэлтгэхийн тулд дөрвөн уут хар цай, өтгөрүүлсэн сүү, хоёр халбага кофе хэрэгтэй.

Фраппе (Грек)

Кофе, зайрмаг, өтгөрүүлсэн сүү болон мөс амтлаг frappé кофений үндсэн жор.

Фарисей (Герман)

Энэ ундааг Германд архийг өнгөлөн далдлахын тулд гаргаж авсан гэж үздэг. Хачин их өтгөн цөцгийн хөөсөн малгай дор гайгүй сайн тун ром архи, кофе «нуугддаг» байна.

Тоуба (Сенегал)

Кофены үрийг хуурсаны дараа Гвинейн чинжүүний үр нэмж чанадаг байна.

Сармис, зөгийн балтай кофе (Турк)

Туркт хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг, алдартай ундаа. Энэ кофег товчдоо «Эртний маврийн жор» хэмээн нэрлэдэг.

Жүржтэй кофе (Ямайка)

Ямайка кофе юун түрүүн ром архитай тун сайн зохицдог. Тус улсад ер нь кофенд согтууруулах хатуу ундаа нэмдэг уламжлал байдаг аж.

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.