Хятадын цэргийн парадыг Оросын хүндэт харуулын цэргийн жагсаалаар хаана

Twitter Print
2015 оны 09-р сар 01-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Энэ  долоо хоногт Орос улсын ерөнхийлөгч Владимир  Путин Дэлхийн II дайн дууссаны  70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор Бээжин хотод айлчилна.

Өрнөдийн орнуудын тэргүүн нарын оролцохгүй байж  болзошгүй Тяньаньмэний талбайд болох БНХАУ-ын цэргийн түүхэн дахь хамгийн том арга хэмжээний гол зочноор ерөнхийлөгч  Владимир Путиныг Бээжин нэрлэж байгаа аж.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн тавдугаар 9-ний  Москвагийн Улаан талбайн  Ялалтын 70 жилийн түүхэн ойн  баярын үргэлжлэл гэж үзэж болох гэнэ. Тэр үед Москвагийн Улаан талбайн цэргийн парадад  гадаадын улс орнуудын тэргүүн нарын хамт  БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зинпинь гэргийн хамт оролцсон. Түүнчлэн арга хэмжээнд ТУХН-ийн орнуудын цэргийн төлөөлөгчид давамгайлсан гадаадын 10 орны хүндэт харуул оролцсоны дотор БНХАУ -ын хүндэт харуулын салаа цэрэг оролцохдоо цэргийн парадыг түгжиж төгсгөлд нь хөл тавьсан билээ. Харин энэ удаа Бээжингийн цэргийн жагсаалыг оросын Преображенскийн цэргийн хорооны хүндэт харуулын 85  цэрэг  түгжиж, жагсаал өндөрлөх ажээ.  

Өрнөдийн орнуудтай амаргүй харилцаа  бүхий  хоёр орны  өнөөгийн байдалд ерөнхийлөгч Владимир Путины хийх айлчлал хоёр улсын түүхийн нэгдмэл үзэл санааг илэрхийлж буй аж. 1937- 1945 онд Хятадын нутаг дэвсгэр дээр удтал үргэлжилсэн дайнд 35 сая хятад иргэд амиа  алджээ. Энэ дайнд Квантуны армийг бут цохиход  Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.