160 ам.долларын сэтгүүлээс нэгийг ч борлуулаагүй гэв

2015 оны 08-р сар 31-нд 18:56 цагт
Мэдээний зураг,

Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод “Монгол улс руу нэвтрэх хоёр дахь виз” гэсэн утгатай, 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг Хилийн хяналтын бүсэд борлуулсан асуудал олон нийтэд ил болсон. Тус сэтгүүлийг зарж байсан гэгдэх "Хүннү лорд" ХХК-ийнхан одоогоор чимээгүй байгаа.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр өгчээ. Тэрээр хэлэхдээ "160 ам.долларын үнэтэй сэтгүүл биш. Үүргэвчтэй аялагчдад зориулсан аялал гэсэн үг. Энэ чинь зүгээр 160 долларын үнэтэй, аялагчдад зориулсан аяллын хөтөлбөр байхгүй юу. Түүнээс биш хэн нэгэнд худлаа хэлээд, үнэтэй сэтгүүл хүчээр зарсан зүйл огт байхгүй. Бид зургаан сарын турш хөөцөлдөж байж, зөвшөөрлөө авсан. Хууль дүрэм зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Зохих шатны хууль, хяналтын байгууллага нь шалгаж байгаа. Цагдаа, тагнуул гээд 2-3 газраар шалгаж байна. Удахгүй үнэн зөв нь тогтоогдох байх. Яг одоо шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hehe

      (74.119.255.2) 2015-09-01 02:45
      • 0
      • 0

      hehe tegvel ter xaaval hudaldaj avahiig shaardsan gariin avlaga shig yum aa yu gej tailbarlahiin bol haha ingeed l ineeed hurgeeed baidag yum shuu

      Хариулах