Аваргууд хоёр дараалан хожигдлоо

Twitter Print
2015 оны 08-р сар 31-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Италийн Сери А-гийн 2015-2016 оны улирлын тоглолт эхэлсэн. Эхний тойрогт өнгөрсөн улирлын аварга “Ювентус” талбай дээрээ “Удинезе” клубт 1:0-ээр хожигдсон. Мөн алдарт “Милан” клуб “Фиорентина”-д 2:0-ээр ялагдсан нь эхний дуулиан болсон. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн хөлбөмбөгийн дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд болоход “Ювентус” мөн л хожигдлоо. Гэхдээ энэ удаа аваргууд хүчирхэг “Рома”-тай талбай дээр нь хүнд тоглолт хийж, 2:1-ээр ялагдсан юм.

Мөн хоёрдугаар тойргийн хүрээнд “Турин”-“Фиорентина” 3:1, “Верона”-“Лацио” 4:0, “Милан”-“Эмполи” 2:1, “Сассуола”-“Бологна” 1:0, “Интер”-“Карпи” 2:1, “Палермо”-“Удинезе” 2:1, “Аталанта”-“Фросиноне” 2:0-ээр тус тус хожиж, “Наполи”-“Сампдория” 2:2-оор тэнцсэн аж.

Одоогийн байдлаар “Верона”, “Турин”, “Интер Милан”, “Сассуола” багууд 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Сампдория”, “Рома” багууд 4 оноотой тэмцээнээ хүргэлжлүүлж байна. Харин алдарт “Ювентус” клуб 20 багаас 17-д бичигдэж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.