ОХУ тамхины эсрэг хуулийн хэрэгжилтийг чангаруулж байна

Twitter Print
2013 оны 12-р сар 27-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын хүн амын гуравны нэг  хувь нь тамхи татдаг гэсэн статистик баримтыг тус улсын эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргажээ. Нийгэмд хор хөнөөлтэй энэ зуршлын эсрэг тэмцэхийн тулд ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сард олон нийтийн газарт тамхи татахыг хориглох хууль гаргасан билээ. Уг хуулийн дагуу өөрийн гэртээ болон зөвшөөрөгдсөн тусгай газруудаас өөр бусад газарт тамхи татахыг хориглож ирсэн. Харин хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн хууль зөрчсөн этгээдүүдэд торгууль оногдуулах болсон байна. Торгуулийн хэмжээ заагдсан газраас хамаарч харилцан ялгаатай аж. Тухайлбал олон нийтийн газар метроны буудал дотор татвал 500-1500 рубль, хүүхдүүд амарч тоглодог цэцэрлэгт хүрээлэнд тамхи татвал торгуулийн хэмжээ 2000-3000 рубль буюу 100 долларт хүрнэ.

ОХУ-ын Олон нийтийн телевизийн санал асуулгаар тамхи татах зуршилтай хүмүүс шар айраг, хатуу архи худалдаж авч байгаа хүмүүсээс ялгаатай нь бусдыг тамхины утаагаар хордуулдаг, хуулийн хэрэгжилт бусдын эрүүл мэндэд хохирол учруулдаг байдлыг багасгахад хувь нэмрээ өгсөн гэх мэтээр шинэ хуулийг дэмжиж талархаж байгаа аж. Хууль хэрэгжиж эхэлснээр олон нийтийн газар тамхи татах байдал мэдэгдэхүйц багасчээ. Гэвч цагдаагийн ажилтнуудын хараа хяналтаас гадуур тамхи татах явдал гарсаар байгааг таслан зогсоохын тулд ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас “Фото папарацци” арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд хориглосон газарт тамхи татаж байгаа хүмүүсийн гэрэл зураг, дүрс бичлэгийг авч нотлох баримт болгон хариуцлага үүрүүлэхийн тулд олон нийтийн идэвхтнүүдийг ашиглаж байгаа нь үр дүн өгч байна гэж үзжээ.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.