Баянзүрх, Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа

Twitter Print
2015 оны 08-р сар 31-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа.

2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг хүсээд "Хүүхэд, багачуул Та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн  түүчээ нь юм.

“Байгалиас цаг хугацаа нь хүн бүрт тэгш оногддог бэлэг юм. Гэсэн ч цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй нь билээ. Энэ цаг хугацааг хамгийн үр дүнтэй ашиглаж сурсан хүн зорилгодоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр байдаг.Тиймээс хүүхдүүд та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшин хөгжихийг бэлэгшээж ширээний цаг бэлэглэж байна" хэмээн хэлсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.