500 жил үл хөдөлгөх гэрээслэлтэй өрөө

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

500 жил үл хөдөлгөх гэрээслэлтэй.

Францын залуу офицер Хуберт Рочер 1918 онд нас баржээ. Эцэг эх нь түүний өрөөг хамгийн сүүлд гарснаар нь үлдээснээр өнөөдрийг хүртэл 103 жилийн турш хөндөгдөөгүй хэвээр байна

Эцэг эх хоёр нь хүүгийнхээ энэ өрөөг 500 жилийн турш яг хэвээр байлгахаар хүсч гэрээслэсэн байна.

Энэ байшинд хэд хэдэн өмчлөгч байсан ч өрөө хэвээрээ үлджээ.

Байшингийн хамгийн сүүлийн эзэд болох Фабрегийн гэр бүлийнхэн өрөөний урд талын тоосгон ханыг нураасан ч унтлагын өрөөнд хүрэхгүй байхаар шийджээ.

Нутгийн удирдлагууд энэ өрөөг музей болгохыг хүсч байгаа боловч өнөөг хүртэл энэ нь хувийн өмч юм.

Бага дэслэгч, Францын элит цэргийн Сент-Сирийн сургуулийн төгсөгч Хуберт Рочер 1896 оны 10-р сарын 10-нд төрсөн. 1918 оны 4-р сарын 26-ны өдөр тэрээр Фландландын Локер тосгонд тулалдах үедээ хээрийн түргэн тусламжийн машинд нас барсан гэж Daily Mail мэдээлж байсан.

Хуберт тэр үед 21 настай байсан бөгөөд Британийн оршуулгын газарт оршуулсан байсныг 4 жилийн дараа 1922 онд шарилыг эх нутаг руу нь зөөвөрлөсөн байдаг.

Нутгийн удирдлагууд энэ өрөөг музей болгохыг хүсч байгаа ч энэ бол хувийн өмч тул эзэд нь өрөөг хэвээр байлгасаар байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.