Дэлхийн дүрвэгсдийн тоо дээд цэгтээ тулжээ

Twitter Print
2015 оны 08-р сар 31-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын тайланд өгүүлснээр дэлхийн улс орнуудын хурцадмал байдал, дотоодын хагарал зэргээс үүдэн эх орноосоо дүрвэн гарч байгаа хүн амын тоо эрчимтэйгээр өссөөр байна. Манай гаригийн 122 хүн тутмын нэг нь дайнаас зугатан толгой хоргодох байр эрж хайх эсвэл эх орондоо шилжин суурьшсан байдаг. Хэрвээ эдгээр дүрвэгсдийг нэгтгэн улс байгуулвал дэлхийд хүн амын тоогоороо 24-т бичигдэхээр хэмжээний хүн амтай байх болно хэмээн судалгаа гарчээ.

2013 оны байдлаар нийт улс төр, дайн зөрчилдөөний дүрвэгсдийн тоо 51.2 сая байсан бол 2014 оны сүүлээр энэ нь 59.5 саяд хүрчээ. Турк улс дэлхийд хамгийн их буюу 1.59 сая дүрвэгсдийг эх орондоо хоргодуулж байгаа аж. Туркийн хойд хөрш Сирийн улс төрийн хямралаас үүдсэн эмх замбараагүй байдлаас зугатаж дүрвэгсэд ирсээр байна. Харин дүрвэгсдийн тоог тухайн улсын хүн амтай нь харьцуулсан дүнгийн үзүүлэлтээр Ливан улс нэгт орж байна. 1.15 сая дүрвэгсэдтэй Ливаны 1000 хүн тутмын 232 нь улс төрийн дүрвэн зугатагсад байгаа юм.

2011 оны 3 сард эхэлсэн Сирийн иргэний дайнаас хойш нийт 8000 дүрвэгсэд Ливан руу орж ирсэн байна. 2014 онд 403.600 дүрвэгсдээр нэмэгдсэнээр Ливаны нийгэм эдийн засгийн хүн амын шингээх хүчин чадлыг хязгаарт нь хүргэжээ.

Дэлхий дээрх нийт дүрвэгсдийн ойролцоогоор тал хувь нь бага насны хүүхдүүд бөгөөд НҮБ-ын хэлж байгаагаар тэднийг дэмжих хүмүүнлэгийн үйлчилгээ, байгууллагуудын сангууд олон тоогоор нээгдсэн ч тэдгээр нь хангалтгүй байгаа гэжээ.

Дэлхий дээрх дүрвэгсдийг ангилсан тоон үзүүлэлт:

Европ (51%)

Украйнд болж буй зөрчилдөөний дүнд нийт 219.000 иргэн Газар дундын тэнгисийг гаталжээ. Үзүүлэлтэнд Турк руу дүрвэж буй Сирийн дүрвэгсдийг мөн хамруулсан болно. Европын Холбоон дотор Герман, Швед улсуудад хамгийн их дүрвэгсэд хоргодож байна.

Дундад Ази, Хойд Африк (19%)

Сирийн дайны явцад нийт 3.88 сая иргэн Ирак, Ливи рүү эмх замбараагүй байдлаас зугатан эх орноосоо дүрвэсэн байна.

Африкийн хэсгийн Сахар (17%)

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Өмнөд Судан, Сомаль, Нигериа, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зөрчилдөөнөөс үүдэн 3.7 сая хүн улсаа орхиж, 11.4 сая эх орон дотроо улс төрийн болон бусад албадлагаар нүүж суурьшжээ. Өнгөрөгч жилд Этиоп улс Кениаг эх орондоо байлгаж буй дүрвэгсдийн тоогоороо тэргүүлсэн байна.

Ази (31%)

2014 онд 9 сая дүрвэгсэд орж ирсэн. Мьянмар-ийн (Бирм) аймаг мужууд, Иран, Пакистаны зөрчилдөөнөөс үүдэж дүрвэгсэд болон улс орон дотроо шилжин суурьшигчдын тоо нийт 31 хувиар өсчээ.

Америк (12%)

Колумбын дүрвэгсэд 36.300-аас 360.300 болж олширсноос гадна дэлхийн хамгийн их гэгдэх 6 сая иргэн улс төрийн хавчлагаар эх орон дотроо нүүж суурьшсан байна. Төв Америкийн орнуудын гэмт хэргийн бүлэглэл болон бусад хавчлагаас үүдэлтэй дүрвэгсдийн тоо өсч АНУ-д орогнон буй дүрвэгсэд 36.800 хүртэл өсчээ.

Эх сурвалж: The UN Refugee Agency; Forbes

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.