Хүний хэл эрүүл мэндийн толь

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой. 

Жишээ нь:

-Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлсэнийг илтгэх юм.

-Хэлний өнгөр ямар өнгөтэй байгааг анхаар. Шардуу өнгөртэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй. Хэрэв хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй бол элгээ шинжлүүлээрэй.

-Хөх өнгө. Цусан суулга, халдварт өвчин туссан байж болно. Үүний сацуу өнгөр хаана хамгийн их тогтсоныг анхаараарай. Хэлний угт байвал нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж байх жишээтэй.

-Хүрэн өнгө. Хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай.

-Бор өнгө. Ходоод гэдэсний замд асуудал үүссэнийг сануулна.

-Хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.

-Хэлний дунд ан цав гарч цагаан өнгөний өнгөр тогтвол ходоод 12 нугалаа гэдэс шархалж, үрэвссэн байж болно.

-Хэлний хоёр хажуугаар хөөсрөөд байвал хэрэх өвчин ирснийх.

-Хэл хуурайшиж хатваас шингэн алдаж буйн шинж.

-Хэлэн дээр хар зураас гарвал эмийн харшил, мөөгөнцрөөр өвчний шинж. 

-Хэл цусан улаан өнгөтэй байвал ходоод өвчилж буйнх.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.