АНУ-ын Ерөнхийлөгч хоёр жилийн төсвийн төлвийг баталлаа

Twitter Print
2013 оны 12-р сар 27-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр намын хамтран боловсруулсан хоёр жилийн төсвийн төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурсан байна. Ингэснээр ирэх нэгдүгээр сард АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа дахин саатах эрсдлийг арилгаж чадлаа. АНУ-ын бүтэн жилийн төсвийн алдагдал 642 тэрбум ам.доллар байгаа юм. Гэхдээ Барак Обамагийн баталсан төсвийн хууль алдагдлыг 23 тэрбум ам.доллараар бууруулахад чиглэгджээ.

Түүнчлэн батлан хамгаалах болон дотоодын бусад салбарт хийгдэх төсвийн таналтыг 63 тэрбум ам.доллароор бууруулах юм байна. Ардчилсан нам болон Бүгд Найрамдах Намын гишүүдийн хамтран боловсруулсан төсвийн төлөвлөгөөг энэ сарын эхээр Төлөөлөгчдийн Танхим болон Сенатчидийн олонхийн саналаар батлаад байна. Харин үүнээс өмнө буюу аравдугаар сард хууль тогтоогчид төсвийн асуудлаар тохиролцоонд хүрээгүйгээс болж АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 16 өдрийн турш хэсэгчлэн зогссон юм. Одоо Конгресс ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нэг их наяд ам.доллар тусгагдсан 2014 оны төсвийн зарцуулалтын төлөвлөгөөг батлах шаардлагатай болоод байна.  

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.