З.Энхболд Дэлхийн парламентын спикерүүдийн IV баг хуралд оролцоно

Twitter Print
2015 оны 08-р сар 28-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ оны наймдугаар сарын 31-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцоно. Энэ удаагийн хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлүүдийг сонсоно.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ IV  бага хуралд үг хэлнэ. Үүний зэрэгцээ З.Энхболд дарга Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцож буй зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн парламентын спикерүүдийн IV  бага хурлын үеэр “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар оролцохоор болжээ.

Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд 120 орны спикер хүрэлцэн очих юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.