Хятадын хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ

Twitter Print
2015 оны 08-р сар 28-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

 Хятадын хөрөнгийн зах зээл үргэлжилсэн уналтын дараа дахин сэргэж эхэлжээ. “Shanghai Composite” индексийн ханш таван өдөр дараалан унасныхаа дараа пүрэв гарагт 0.6 хувиар өссөн байна.

Азийн бусад индексийн ханш ч мөн өсч эхэлжээ. Арилжаа эхлэхэд Японы “Nikkei 225” индекс 1.1 хувиар, Хонконгийн “Hang Seng” 2.5 хувиар, Өмнөд Солонгосын “KOSPI” индекс 0.7 хувиар, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.2 хувиар тус тус өссөн байна.

Даваа гарагт Шанхайн хөрөнгийн биржийн индекс 8.5 хувиар унасан нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг уналтад ороход хүргэсэн билээ.

Хятадын Төв банк хөрөнгийн зах зээлийн байдлыг сайжруулахын тулд 150 тэрбум юань буюу 22.4 тэрбум доллар нийлүүлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.