Нүдний өнгө таны зан чанарыг тодорхойлно

Twitter Print
2018 оны 10-р сар 13-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Бид бүгд “Нүд бол сэтгэлийн толь” гэсэн хэллэгийг мэднэ. Харин одоо шинжлэх ухаан нүдний өнгө тухайн хүний зан араншинг тодорхойлдог гэдгийг баталж байна. Бүгд л “таны сонгосон хаалга таны сэтгэлийн талаарх нууцыг хэлж өгч байна” гэх мэтийн бидний аз хийморь болон хувийн амьдралын талаар хэлдэг зан чанарын тестийг бөглөсөн байдаг ч нүдний өнгө бидний талаар илүү ихийг хэлж өгч чадна.

Шведийн Обебро их сургуулийн эрдэмтэд 428 хүнийг хамруулж тэдний нүдний өнгө нь хэрхэн зан ааштайгаа холбогдож байгааг судалсан байна. Өвөг дээдэстэй ижил гентэй учраас ийм ижил өнгийн нүдтэй хүмүүсийн зан авир туйлын төстэй байх гэнэ. Единбургийн их сургуулийн Доктор Антони Фаллоне ч мөн хүний нүд болон зан авирын холбоог судалж байжээ. Тэрээр “Нүд нь тархитайгаа нилээн ойрхон байрласан бол тархиныхаа энэ хэсгийг л гадна талаас нь харж болно. Нүд нь хүний тархины үйл ажиллагаанд амин чухал үүрэгтэй байдаг” гэв.

Хэрэв та хар хүрэн эсвэл хар нүдтэй бол:

Та төрөлхийн удирдагч хүн байна. Хэрэв энэ тодорхойлолт таныг бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байвал бусад хүмүүс таныг юу гэж боддогийг уншаарай. Бор өнгөтэй ч заримдаа хар болон хувирдаг нүдтэй хүмүүс маш ховорт тооцогддог. Medical Daily сонины Current Psychology судалгаагаар ийм нүдтэй хүмүүсийг гайхалтай, нууцлаг, аятайхан хүмүүс байдаг гэсэн байна. Нэмж хэлэхэд нүдний өнгө бараан болохын хэрээр илүү их хэмжээний меланинийг ялгаруулж байдаг гэнэ. Personality and Individual Differences сэтгүүлийн судалгаагаар маш хар өнгийн нүдтэй хүмүүс цайвар өнгийн нүдтэй хүмүүсээс илүү бага уудаг гэсэн бол өөр нэгэн судалгаагаар хар нүдтэй хүмүүс байгаа онох тал дээр илүү чадамгай байдаг гэнэ. Меланин нь тархины эсийн хоорондын холбоосыг тусгаарлаж өгч байдаг бодис юм. Меланин хэдий хэр их байна, түүний тархи төдий чинээ сэргэг ажиллана гэж өөрөөр хэлж болох юм. Та өөрийн дотоод хүчээ л олох юм бол дэлхийг ч захирч чадах юм. Ертөнц таныг удирдагч гэж тунхаглаж байна.

Хэрэв цэнхэр нүдтэй бол:

Та асар их дотоод хүч болон биеийн хүчтэй ч бусад хүмүүс тэгж бодохгүй байна. Хүмүүс жинхэнэ таныг олж харахгүй байгаа бөгөөд таныг мэдье гэхээсээ өмнө таныг шүүн хэлэлцнэ. Таныг хүмүүс сул дорой, аймхай, итгэл даахгүй гэж боддог байж мэдэх юм. Цэнхэр нүдтэй хүмүүс ихэвчлэн ичимхий, аймхай байдаг. 2006 оны Daily mail нэгэн дугаар дээр Германы сэтгэл судлаач “цэнхэр нүдтэй хүүхдүүд шинэ зүйлсээс айдаг ба үе тэнгийнхэнтэйгээ нээлттэй харьцдаггүй” гэж бичсэн байна. Харин Medical Daily мэдээлж буйгаар цэнхэр нүдтэнгүүд өрсөлдөх дуртай, өөрийгөө л гэдэг зан чанартай гэнэ. Америкийн хорт хавдрын эмчилгээний төвийн явуулсан судалгаагаар цэнхэр нүдтэй эмэгтэйчүүд бараан өнгийн нүдтэй эмэгтэйчүүдээс илүүтэйгээр төрөлтийн өвдөлтийг даадаг ажээ. Тэд мөн уур, сэтгэл гутралаа сайн барьдаг байна.

Хэрэв та саарал нүдтэй бол:

Саарал нүд ховор тохиолдох ч цэнхэр нүдтэй адил шинж чанартай байдаг. The Tech museum of Innovation-ы үзэж байгаагаар бараан саарал нүдний урд хэсэгт илүү их хэмжээний меланин хуримтлагддаг гэнэ. Бараан саарал нүдтэй хүмүүс амьдралдаа тэнцвэргүй, өөрөөр хэлбэл 2 талтай зоос шиг л улс гэнэ. Тухайн хүний хэрэгцээ шаардлагаас нь хамааран хүн бүрт өөрөөр хандана. Өөрийн сэтгэл хөдлөлөө хэр сайн дарж чадсанаас л хамаг юм шалтгаалдаг байна. Хэрэв таны нүд бүдэг саарал өнгөтэй бол та бусдаас илүү зүтгэлтэй ажиллах ёстой болно. Та өөрийгөө чухалд тооцуулахаар зүтгэдэг бөгөөд өөрийгөө сайн хамгаалдаг.

Хэрэв та цайвар бор нүдтэй бол:

Цайвар бор нүдийг тайлбарлахад хэцүү. Eye doctor guide-ийн үзэж байгаагаар цайвар бор нүд нь ногоон өнгөнөөс бор болон хувирдаг ажээ. Жишээлбэл хүүхэн харааны цагираг нь ногоон өнгөтэй бол солонгон бүрхэвчний периметрийн ойролцоо бор өнгөтэй харагдах юм. Энэхүү сүүдэр нь ховор бөгөөд цайвар бор нүдтэй хүмүүсийг хар бага наснаас нь өөр, өвөрмөц гэж хэлдэг байна. Тэдний эргэн тойрны эд юмс ч гэсэн туйлын ер бусын байх нь түгээмэл байдаг ажээ. Тэднийг цөөн үгээр тодорхойлбол биеэ даасан, өөртөө итгэлтэй, эмх замбараагүй улс байдаг. Хүн хүний нүдэн дэх меланиний хэмжээ өөр бөгөөд тэднийг хэзээ ч доош нь чихэж болохгүй юм. Өмнөд Австралийн Лийчийн их сургуулийн Доктор Мэттюгийн үзэж буйгаар элэгний тэнцвэргүй үйл ажиллагаанаас болж цусны эргэлт нь өөрчлөгдсөнөөс үүдэн ийм нүдний өнгөтэй болдог гэнэ. Мөн ийм өнгийн нүдтэй хүмүүс хоол боловсруулах асуудалтай байх хандлагатай.

Хэрэв бор нүдтэй бол:

Түрүүн бид бор, хар нүдтэй хүмүүсийн зан чанарыг авч үзсэн. Харин энэ төрлийн бор нүд нь цайвар өнгийн нүдтэй хүмүүсээс илүү их хэмжээгээр меланин агуулж байгаа хэрэг юм. Бор нүдтэнгүүд сайхан ааш зантай, нээлттэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Прагийн Чарльзын их сургууль бор нүдтэй хүмүүс ерөнхийдөө маш үнэнч, хүндэтгэлтэй, зөөлөн хүмүүс байдаг гэжээ. Та үүнтэй санал нийлж байна уу? Эсвэл та өөрийгөө уцаартай, амархан бухимддаг гэж боддог уу? Та магадгүй хангалттай хэмжээгээр унтдаггүй байх. Chronobiology International сэтгүүлийн судалгаагаар бор нүдтэй хүмүүс нь бусад өнгийн нүдтэй хүмүүсээс 2 цагаар бага нойр авдаг ба тэдний нойрны мөчлөг нь нилээн тааруу байдаг гэж дүгнэжээ. Бор нүдтэй хүмүүс өглөө сэрэх гэж зовдог гэнэ.

Хэрэв та ногоон нүдтэй бол:

Таныг ногоон нүдтэйд чинь баяр хүргэе. Учир нь ногоон нүдтэнүүдийг хүмүүс сэтгэл татам, тачаангуй, нууцлаг гэж үздэг байна. Лос Анжелесын Impulse corporation-ы явуулсан судалгаагар хамгийн сайхан нүдний өнгийг тодруулжээ. Оролцогчдын дийлэнх хэсэг нь ногоон нүдийг хамгийн тачаангуй гэж үздэгээ илэрхийлсэн байна. Ногоон нүдтэй хүмүүс бор нүдтэнүүдийн адилаар эзэрхэг зан чанартай, сайхан ааштай, цэнхэр нүдтэнүүд шиг хүчтэй, хашир улс байдаг гэнэ. Нүдний мэс засалч Доктор Хамади Каллелийн явуулсан нүдний өнгөний талаарх олон ч судалгаагаар нь ногоон өнгийн нүдийг “ер бусын шинжтэй, өөртөө итгэлтэй” гэж хүмүүс үздэг гэсэн хариу гарчээ. Тэднийг яахыг урьдчилан таахын аргагүй бөгөөд уурлаж уцаарлахаа урьтал болгодоггүй гэнэ. Тэд бол бүтээлч, асар их ачаалал дунд сайн ажилладаг улс юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.