ОУХМ Ц.Цэрэннадмид нэмэлт цагт ялагдал хүлээлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аваргын тэмцээн Казахстаны Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын медальтнууд тодорно. Эмэгтэйчүүдийн 63 кг-д эх орноо төлөөлөн барилдсан ОУХМ Ц.Цэрэннадмид эхний тойрогт Туркийн бөх К.Бусратай цэвэр ялсан.

Харин хоёрдугаар тойрогт Испанийн И.Пучетаг торгуулиар хожсон ч гуравдугаар тойрогт Голландын А.Ван Эдманд нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Ингэснээр манай бөх цааш барилдах боломжгүй болж байна. Ц.Цэрэннадмидыг ялсан Голландын бөх нь дэлхийн аваргаас хошой хүрэл, Европын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.