Эд баялгийг эрхшээгч Гонгор, Намсрай бурханы бумбаны тахилга болно

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Эд баялгийг эрхшээгч Гонгор, Намсрай бурханы болон газар лусад зориулсан лусын бумбаны тахилга энэ сарын 28-29 өдрүүдэд Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд болно. Уг тахилга нь жил бүрийн намар ганцхан удаа болдог аж.

Намсрайн сан бумбаны тухай

- Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтэх тустай.

- Намсрай нь болгомол алт мэт үзэсгэлэнт сайхан алтан шар өнгөтэй, нэг нүүрт, хоёр мутартай, барууун мутартаа эрднийн дүвааз, зүүндээ элдэв эрднээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж буй арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрднийн хур бууж хоосон ядуусын зовлонг арилгах, элдэв үнэт эрднийн чимэг биедээ зүүсэн байдлаар ертөнцийн хойд зүгт эд агуурсын санг хариуцсан найман түшмэлийн хамтаар оршино.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:

Намсрай сахиусанд юу санасан хүсэл номын ёсоор бүтэхийг залбиран УМ ВЭ ШАРВА НАЕЭ СУХА гэж сайтар сүсэглэн, хамаг амьтан ядуугийн зовлонгоос гэтэлж  жаргалын шалтгаан лугаа учрах болтугай хэмээн сэтгэлийг үүсгэж эл тарнийг олон тоотойгоор өдөр бүр урьж уншигтун. Бумбандаа  өдөр бүр цай сүү, хоол ундныхаа  тахил дээж, зул зэргийг өргөж байвал зохилтой. Намсрай болон Намсрайн бумба тахиж буй хүмүүн хар малгай, хар хувцас, үхэгсдийн хувцас үл өмсөх, хар морь унах хийгээд хар дэвсгэрт үл шүтэх, морь, илжигний мах үл идэх, бэлэвсэн эмийн идээг үл идэх, цуурч, эмтэрсэн аяга, сав үл хэрэглэх болой.

Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ

Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж  хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална. Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.

Гонгорын сан бумбаны тухай

Есөн хүслийн учрал, зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангагч чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан орших, дээдсийн нас, өлмий батжих, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрэх, олон амьтны үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус, хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтнэ. Зүг нь зүүн урд зүгт орших болой.

Арван зүгийн гурван цагийн хамаг бурхдын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа  үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаахь мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцсыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой.

Бумбыг шүтээн болгон залсан хүмүүний хийх зүйлс:

Гонгор бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад хамаг амьтны тус тулд УМ ГҮРҮ МАХА ГАЛА ХАРИНИ СИДИ ЗА тарнийг олон тоотойгоор урьж унших болой. Бумбандаа  өдөр бүрийн цай сүү, хоол ундныхаа дээж, зул хүж зэргийг тахил болгон өргөж байх нь сайн болно. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхт сахиус мөн тул түүнд шүтэж эд баялгийг олооч нь ядарсныг тэтгэх, зовсныг энэрэгч, аль чадахаараа өглөгт хичээгч зэргээр бусдын тулд бодь сэтгэлийг үүсгэн буян үйлдэгч байвал нэн сайн. Үл мэдэх, үл сүсэглэхийн гэмийг тэвчвэл зохилтой.

Бумбыг хэрхэн залж байрлуулах вэ

Гонгор, Намсрайн бумбыг шүтээн болгож залахдаа дотор талыг нь сайтар цэвэрлэж ариутгасан хайрцаг, авдар, гүнгэрваа зэрэг битүү саванд будаагаар нар зөв эргэсэн юндэн буюу нар зөв эргэсэн хас тэмдэг хийж түүний дээр хөдөлгөөнгүй, хазгай бус, нүүрэн талыг бурхдыг залах лугаа адилаар зөв хандуулж  хүний нүднээс далд, даллаганы сумны хамтаар зална. Бумбыг таван өнгийн хадаг болон дан хадгаар нар зөв эргүүлэн өлгийдөж залж болох ба хадгаар дээгүүр нь бүтээж болно. Бумбаа цэвэр цэмцгэр зална.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.