Өврийн хангайн сүрлэг уул Д.Цэрэнтогтох манлай таалал төгслөө

2015 оны 08-р сар 27-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Монгол бөхийн дэвжээ бөхийж, алдарт дархан аварга Д.Цэрэнтогтох бурхны оронд үүрд одлоо. Өөрийн уран хурц, дайчин барилдаанаараа ард түмнийхээ хайр талархлыг хүлээсэн ХХ зууны манлай дархан аварга Д.Цэрэнтогтох 1949 оны Шороон үхэр жил Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга гэдэг газар төржээ.

Тэрээр улсын их баяр наадамд 20 гаруй жил өндөр түвшинд барилдахдаа 1978, 1980, 1983, 1984 онд түрүүлж, 1981, 1986, 1987, 1988, 1990 онд үзүүрлэн, 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989 оны улсын наадам болон 1990 онд Хэнтий аймагт болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд тус тус шөвгөрсөн үнэн хүчит “улсын дархан аварга” аж.

Мөн Д.Цэрэнтогтох аварга хавсрах, хутгах, хөлд орох, давуулж гуядах мэхийг голцуу хийдэг. 20 гаруй жил баяр наадмыг манлайлайн барилдахдаа өсөх ирэд, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн.

Үүний зэрэгцээ үндэсний бөхөөс гаднаас чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд Москва хотод болсон зуны Олимпийн их наадмын шагналт дөрөвдүгээр байр, дэлхийн цомын мөнгөн медаль, Ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар болсон домогт их аваргуудын нэг нь байлаа.

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд өөрийн нэрийг арилашгүй тодоор үлдээсэн улсын дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Түүний хань ижил, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье. Бурхны хутгыг олох зам нь ямар ч саадгүй байх болтугай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BBt

      (210.218.145.167) 2015-08-27 16:48
      • 0
      • 0

      saihan avarga bsan yumsan.um maani padmi hum...

      Хариулах