Д.Трамп сэтгүүлчийг хөөж гаргажээ

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трамп өөрийн хэвлэлийн хурал дээр бас дахин сенсааци дэгдээж амжлаа. Тэрээр энэ удаад испани хэлээр гардаг нэгэн том теле сувгийн сурвалжлагчийг хурал дээрээсээ хөөж гаргасан байна.

Д.Трамп энэ талаар тайлбайр хийхдээ “Гол шалтгаан нь сурвалжлагчийн зүй зохисгүй асуулт тавьсантай холбоотой” гэсэн юм. Д.Трамп эхлээд сэтгүүлчээс ээлж дугаарынхаа дагуу асуултаа тавихыг хүсчээ. Харин дараа нь хамгаалагчаа дуудан, түүнийг танхимаас гаргахыг шаардсан гэнэ.

Гэвч уулзалтын төгсгөлд сэтгүүлч өөрийн хүссэн асуултаа тавьж чадсан байна. Тэрээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хууль бус цагаачдын хүүхдүүдэд америкийн иргэншил өгөхийг зогсоох талаарх Д.Трампын төлөвлөгөөг сонирхжээ. Түүний тавьсан асуултад тэрбумтан хариулахдаа, энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ аль болохоор хүмүүнлэг талаас нь хандана гэдгээ илэрхийлсэн аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.