Төрийн байгууллага анх удаа ISO 9001 стандарт нэвтрүүллээ

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 256 дугаар тогтоол гарсан.

Үүнийг үндэслэн 2013 оны 11 дугаар сарын 26–ны СХЗГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2008 (MNS ISO 2001:2010) Стандартчилал, хэмжил зүйн газар дээр Монгол Улсад анх удаа төрийн хэрэгжүүлэгч агентлаг дээр нэвтрүүлэхээр болжээ.

Төрийн байгууллага анх удаа ISO 9001 стандарт нэвтрүүлэхээр болсон тухай 2015 оны 8 дугаар сарын 24-аас 26-ны өдрүүдэд аудитын эцсийн шатны аудитын шалгалтыг Франц Улсын баталгаажуулалтын AFNOR байгууллагын аудиторууд амжилттай хийгэджээ.  Энэ тухай СХЗГ-аас өнөөдөр мэдээлэл хйих юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.117.122) 2015-08-27 09:57
      • 0
      • 0

      Нийгмийн даатгалын ерөнхий газар уул нь төрийн байгууллага дундаас анх удаагаа ISO нэвтрүүлж байгаа гэсэн шдээ.

      Хариулах