Сүүлийн үед уншсан хамгийн сайхан дурсамж

Twitter Print
2021 оны 03-р сар 27-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Зул сарын урд орой ээжийнхээ хуучин захидлуудыг эмхэлж суухдаа

түүний үе үе ярьдаг байсан түүхийг эргэн саналаа.

Би айлын ганц хүүхэд. Ээж маань оройтож гэрлэсэн тул эмч нар хүүхэд гаргахыг хориглосон байжээ. Харин ээж намайг гаргахын тулд өөрийгөө зольж, гэдсэндээ 6 сартай болтол эмчид очоогүй гэдэг. 

Би бол гэр бүлдээ хамгийн их хүсэн хүлээсэн хүүхэд байсан болохоор эмээ өвөөгөөс эхлээд хүн бүр хайрлахын дээдээр хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөнсөн. 

Амьдрахын эрхээр ээж ажилдаа орж, намайг Тимирязовын академийн ойролцоо "Дубки" зогсоолын хажуугийн хүүхдийн цэцэрлэгт өглөө. Ээж маань ажилдаа хоцрохгүйн тулд хамгийн түрүүний трамвайгаар явна. Нэг трамвайнаас буугаад намайг цэцэрлэгт оруулж, багшид маань хүлээлгэн өгөөд дараагийн трамвайд сууж ажилдаа явдаг байлаа. 

Хэд хэдэн удаа ажилдаа хоцорсон тул ээжид маань ажлаас халах тухай сануулж, арга хэмжээ авчээ. Тэр үеийн л хүмүүсийн нийтлэг төрхөөр амьдрал маань тийм ч хангалуун биш, аавын авдаг багавтар цалингаар яагаад ч хүрэлцэхээргүй байсан тул ээж маань анх удаа зүрх зориг гарган сэтгэлээ чангалан байж нэг шийдвэр гаргасан нь гурван настай намайг трамвайн буудал дээр буулгаад цаашаа шууд явах, би цэцэрлэг рүүгээ өөрөө явж орох ёстой байв. 

Бурханы авралаар эхний өдрөөс л бүх зүйл амжилттай боллоо. Харин ээжийн маань хувьд буудал дээр буулгасан намайг цэцэрлэгийн хашаа руу орох хүртэлх тэр хэдэн хором амьдралынх нь хамгийн аймшигтай, түгшүүртэй хором байсан нь мэдээж. Намайг буулгангуутаа трамвайны хойд цонх руу гүйн хүрж, айж сандарснаас том болсон нүдээр намайг харан, харан цаашлан одох ээжийнхээ харцыг одоо ч би сайн санадаг юм. Өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөөчихгүй гэсэндээ зузаан үстэй шуба өмсгөж, эрүү малгай сайтар дарж өмсгөөд, нүдийг маань хүртэл ороолтоор ороож, эсгий гутал өмсгөсөн тул би цэцэрлэгтээ хүрэх гэж нэлээн чармайлт гаргана. Хувцасандаа баригдаад удаан гэгч явна.  

дубки трамвайная становка зурган илэрцүүд

Харин хэд хэдэн удаа ээж бид хоёр ингэж хөглөж байтал гэнэт ээжийн маань суусан трамвай буудлаас удаан гэгч нь хөдлөөд намайг цэцэрлэгийн хашаагаар оров уу, үгүй юу хурдаа аван давхиж одох болсныг анзаарлаа. Ийм байдал лав л 3 жил, намайг бүр сургуульд ортол үргэлжилсэн юмдаг. Ээж трамвай яагаад зөвхөн энэ буудлаас ингэж удаан явж эхэлдэг тухай шалтгааныг хайгаад олоогүй бөгөөд хамгийн гол нь тэрээр намайг цэцэрлэгийнхээ хаалгаар орохыг хараад баяртай гэгч нь гараараа даллан цааш оддог болов. Ээжийн маань сэтгэл үнэхээр амар амгалан байсан. 

Харин сургуульд орсныхоо дараа учрыг нь санамсаргүй олж билээ. Нэг удаа ээж намайг ажил руугаа дагуулж явахаар боллоо. Хамгийн эхний трамвайнд гүйж ортол жолооч эмэгтэй инээмсэглэн "Сайн уу, залуу минь? Ямар том болоо вэ? Чиний ээж бид хоёр чамайг цэцэрлэгийн хаалгаар ортол үдэж өгдөг байсныг санаж байна уу?" гэлээ. 

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. "Дубки" трамвайн зогсоолын хажуугаар гарах болгонд үл таних бүсгүй, хүү хоёрт туслаж, хүүг нь цэцэрлэгийн хаалгаар ортол хурдаа саан зогсдог байсан сайхан сэтгэлт тэр эмэгтэйн тухай дандаа боддог юм. Бусдын амар амгалан, сайн сайхны төлөө сэтгэл гарган чадлаараа тусалдаг байсан энэ эмэгтэйн тухай бодох бүр бусдын төлөө жаахан ч гэсэн сайхан зүйл хийх урам сэргэж, "хорвоо дэлхийд сайхан хүмүүс хичнээн ч олон юм бэ дээ" гэж дуу алдмаар нэг л сайхан болдог юм. 

Эх сурвалж: Семен Семеныч, http://www.adme.ru/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (66.181.177.115) 2021-03-27 10:21
      • 0
      • 4

      Зан харьцаа, ёс заншил,хүмүүжлийн, эрүүл мэндийн зэрэг нэн тустай зөвөлгөө, өөдрөг мэдээлэл нийтэлдэгт та нартаа баяр хүргэж, ажил үйлс нь дэлгэрч явахыг ерөөе.

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.137) 2021-03-27 22:13
      • 0
      • 2

      Гэгээлэг сайхан зүйл ээдээс л уншдаг. Баярлалаа. Монголком.

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.160) 2020-03-10 23:24
      • 0
      • 3

      Ямар гоё юм уншчихав аа. Баярлалаа. Монголком

      Хариулах

    • Зочин

      (64.119.20.91) 2019-11-27 18:17
      • 0
      • 3

      Эх хүн л эх хүний зовлонг ойлгоно

      Хариулах

    • зочин

      (202.179.25.231) 2019-11-27 16:46
      • 0
      • 4

      ямар сайхан нинжин сэтгэл вэ, бүр сэтгэл хачин болчихлоо. Ийм сайхан хүн бас байнаа

      Хариулах