АНУ-д Монголын иргэн хүн дайрч хөнөөжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 31-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод Монгол Улсын иргэн М.Мөнхбат машин жолоодож явахдаа нэг хүнийг дайрч, амийг нь бүрэлгэсэн хэрэг  ням гарагт гарчээ.

Тэрбээр зам засч байсан Иллинойс мужийн зам ангийн хоёр ажилтныг мөргөсөн бөгөөд нэг нь амиа алдсан аж. Хохирогчийг Роберто Орозко гэдэг байсан бөгөөд энэ жил 67 настай, тус байгууллагад ажиллаад хоёр сар болж байжээ. Харин нөгөө хохирогч нь  эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж.

М.Мөнхбат нь өдгөө 30 настай, Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг арваннэгдүгээр сарын 21-нд шүүхээр болсон байна. Түүнийг болгоомжгүйгээр хүний амь бүрэлгэсэн гэх хэргээр шалгаж байгаа юм байна.

Зам засвар, барилга байгууламжийн ажил явагдаж буй байршилд энэ төрлийн осол гарах нь ихэсч буй бөгөөд ихэвчлэн жолооч нар гар утсаараа оролдож байхдаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлддэг байна.

Г.Ананд 

Эх сурвалж: wgntv.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • уншигч

      (66.181.161.61) 2019-10-31 14:36
      • 0
      • 0

      зураг тавих хэрэг байсан уу. зам тээврийн осол бол санаатай үйлдэгддэг хэрэг биш шүү дээ. монголком ёс зүйтэй байгаарай

      Хариулах