Олон улсын тархи судлаач эрдэмтэд манайд чуулна

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Олон улсын тархи судлаач эрдэмтэд энэ сарын 28-29-нд Манай улсад чуулахаар болжээ. Тус чуулганд тархи судлалын чиглэлээр тэргүүлдэг Япон, БНСУ тэргүүтэй таван орны эрдэмтэд оролцох аж.

Чуулганаар тархины үйл ажиллагаа, ой тогтоолт, сурах үйл явцад тархины аль хэсгүүд хэрхэн оролцдог, хооллолтын механизм, өлсөлт ба цадалт хэрхэн зохицуулагддаг зэрэг илтгэлийг олон улсын эрдэмтэд тавихаар болжээ. Ингэж тархины үйл ажиллагааг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хавдар, таргалалт, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлэх, эмчлэх шинэ арга гаргахад дөхөм болдог аж.

Дашрамд дурдахад “Олон улсын тархи судлалын байгууллага”-д дэлхийн 150 орны эрдэмтэд байдаг бөгөөд эмч, биологич, инженер, математикч, сэтгэл судлаач зэрэг салбар бүрийн төлөөлөл нэгдэн хүний тархи, оюун ухааныг судлах замаар нээлт гаргадаг байна. Тухайлбал, хүний насыг уртасгах, эрүүл амьдрах, хиймэл оюун ухаан бүтээх гэх мэт нээлтүүдийг хийдэг аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.