ОУХМ Г.Одбаяр техникийн оноогоор өрсөлдөгч бөхөө хожлоо

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Казахстаны Астана хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2015 оны дэлхийн аваргад 135 орны эрэгтэй, эмэгтэй 810 гаруй бөх өрсөлдөж байгаа аж. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Могушековтой учраа таарлаа.

Хоёр бөх үндсэн цаг дуусахаас өмнө үнэлгээ аваагүй байсан ч ОХУ-ын Могушеков хориотой мэх хийсэн учир Г.Одбаярт шүүгчдийн зөвлөл техникийн ялалт өгсөн аж. Ингэснээр Г.Одбаяр гуравдугаар тойрогт шалгарч байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.