Та аль менежер нь бол?

Twitter Print
2017 оны 03-р сар 31-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

1. Асуудал шийдвэрлэгч

Энэ төрлийн менежерүүд зорилгодоо хүрэхийг эрмэлздэг, эмх замбараагүй байдлыг таслан зогсоогчид юм.

2. Албадагч шинжтэй

Ажилтнуудаа удирдахдаа захирангуй, багийнхантайгаа тулж ажилладаг, үргэлж үр дүнг чухалчилдаг, хариуцлагыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулдаг менежерүүд энэ төрөлд багтах юм. Заримдаа энэхүү захирангуй байдал нь түрэмгий, хэрцгий зан болж илэрдэг учир ажилтнуудаа тухгүй байдал үүсгэж эхэлдэг. Энэ нь ажилтнуудыг хүссэн үр дүн, зорилгодоо хүрэхэд нь саад учруулдаг гэдгийг санаарай.

3. Нэр төр хөөцөлдөгч менежер

Удирдлагын стратегийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх чадваргүй ба тэдний ажлын үр дүн тогтмол бус хэлбэлзэж байдаг. Тэд чадварлаг сонсогчид учраас бусдыг ойлгох, хэнтэй ч яриа нийлж чаддагаараа давуу талтай. Энэхүү зан чанар нь тэдний удирдах хэв маягт нь сайнаар нөлөөлөх талтай байдаг аж.

4. Биеэ тоосон

Энэ төрлийн менежерүүд өөр юунаас ч өөрсдийгөө илүү анхаардаг ба өөртөө итгэлтэй шинж давамгай байдаг. Тэдний хувийн үр бүтээмж, борлуулах чадвар, хуваарилалт, урамшуулал зэрэг нь багийнхныг дэмжиж, урам өгдөг.

5. Төгс менежер

Гайхалтай чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. Хувь хүний хөгжлийг дэмжин ажилладаг, өөрчлөлт, шинэчлэлтэд үргэлж бэлэн байдаг. Энэхүү гайхамшигтай чанарууд нь заримдаа тэдний сул тал нь болж хувирдаг. Тэдний мэдлэг чадвар нь борлуулагчдаа удирдан хөгжүүлнэ гэдэгт итгэдэг байна.

6. Идэвхгүй менежер

Энэ төрлийн менежерүүдийн эцсийн зорилго бол хүмүүсийг аз жаргалтай байлгах явдал юм. Энэ нь сайхан чанар ч хүмүүсийг үр дүнтэй удирдахад саад болдог аж.

7. Идэвхтэй менежерүүд

Эдгээр менежерүүд дээрх бүх менежерүүдийн чанаруудаас эзэмшсэн байдаг. Үүнд:

Албадагч менежерийн шаргуу хурц зан

Биеэ тоосон менежерийн өөртөө итгэлтэй чанар

Нэр төр хөөцөлдөгч менежерийн сэтгэл татам чанар

Асуудал шийдвэрлэгч менежерийн бусдыг дэмжигч чанар

Идэвхгүй менежерийн бусдад хүндэтгэлтэй ханддаг чанар

Төгс менежерийн зохион байгуулах чадвар, бүтээлч байдал, туршлага, мэдлэг гэх мэт. Идэвхтэй менежерүүд менежер хүнд байх ёстой бүхий л чанаруудыг өөртөө шингээж чадсан удирдагч юм.

Эх сурвалж: http://www.allbusiness.com/the-seven-types-of-managers-where-do-you-stand-10207093-1.html

MLC Training хамт олон

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.