Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир гуравдугаар тойрогт шалгарлаа

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Казахстаны Астана хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2015 оны дэлхийн аваргад 135 орны эрэгтэй, эмэгтэй 810 гаруй бөх өрсөлдөж байгаа аж.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир хоёрдугаар тойрогт Мозамбекийн М.Эдсонтой оноолт таарсан. Гэвч өрсөлдөгч бөх нь дэвжээнд гарч ирээгүй тул, манай бөхөд шууд ялалтыг өглөө. Одоо С.Ням-Очир дараагийн тойрогт Киприйн Н.Скоуроумоунис, Тажикистаны К.Хакимов нарын хожсонтой нь барилдана.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.