Зуслангийн замын засварыг аравдугаар сарын 1-нд бүрэн хийж дуусгана

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Зуны улиралд зам засвар, дулааны шугам хоолойг засварладаг. Энэ нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг. Мөн зуслангийн чиглэлийн замыг зуны улиралд засаж буй нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Харин зуслангийн замын засварын ажлыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн дуусгана гэдгийг мэдэгдлээ.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр 14 байршилд зам барилгын ажил гүйцэтгэж байгаа. Эдгээрээс дийлэнх нь хугацаандаа дуусах төлөвтэй байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд нийслэл хотын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн. Харин энэ жил зүүн тэнхлэгийн замуудыг сайжруулж шинэчлэх ажил хийгдэж байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.