Өнөөдөр Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Twitter Print
2015 оны 08-р сар 26-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд болж байна. Казахстаны Астана хотод болж буй дээрх тэмцээнд 135 орны эрэгтэй, эмэгтэй 810 гаруй тамирчин өрсөлдөж байгаа аж. Эхний хоёр өдрийн дараах байдлаар Японы шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл, нийт 6 медальтай хүснэгтийг тэргүүлж байна. Харин Монголын шигшээ баг одоогийн байдлаар медаль хүртэж амжаагүй, хоёр шагналт тавдугаар байрыг эзэлсэн.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д эх орноо төлөөлөн барилдсан 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар “А” хэсгийг тэргүүлэн барилдсан ч медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Вон-Жинд ялагдсан. Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д 2014 оны Азийн наадмын аварга, ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Сербын бөхийг цэвэр, гуравт Украйны бөхийг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхөд цэвэр ялагдсан. Үүний дараа хүрэл медалийн төлөө Израйлийн бөхтэй барилдсан ч юүко үнэлгээгээр хожигдлоо.

Ийнхүү Монголын шигшээ багийн тамирчдаас хөнгөн жингийнхэнд найдвар тавьж байсан ч дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, М.Уранцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа, Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг, залуу бөх Ц.Цогтбаатар, А.Цолмон нар санасан хэмжээнд хүрч чадсангүй.

Өнөөдөр гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа, ОУХМ А.Батзул нар эх орноо төлөөлөн барилдах юм.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

1

1

2

4

2

Казахстан

1

1

0

2

3

БНСУ

1

0

2

3

4

Аргентин

1

0

0

1

5

Румын

0

1

0

1

6

ОХУ

0

1

0

1

7

Беларусь

0

0

1

1

8

Бразил

0

0

1

1

9

Израйл

0

0

1

1

10

Узбекистан

0

0

1

1

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.