Курдистаны Ажилчны нам халдлага үйлдсэн байж магадгүй

Twitter Print
2015 оны 08-р сар 25-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр орой орон нутгийн цагаар 22:00 цагийн орчимд Туркт хий дамжуулах хоолойд дэлбэрэлт болжээ. Карс мужийн Буку-Тбилиси-Эрзурум салаанд гарсан дээрх халдалгын буруутан нь Курдистаны Ажилчны намын хүмүүс гэж Засгийн газар мэдэгдсэн аж. Дээрх халдлагыг 20 орчим босогчид үйлдсэн гэж таамаглаж байна.

Халдлага гарсны дараа Туркийн Зэвсэгт хүчний албан хаагчид тус газрын хамгаалалтанд авч, цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.

Өмнөд Кавказын дамжуулах хоолой 970 км орчим урт үргэлжилдэг бөгөөд 2007 оны гуравдугаар сарын 25-нд албан ёсоор нээгдсэн. Энэ дамжуулах хоолойг ашиглан Каспийн тэнгис дэх Азербайжаны бүс нутагт байрлах Шах-Дениз төслийн хүрээнд олборлох байгалийн хийг дамжуулахаар төлөвлөж байжээ.

Энэ оны долоодугаар сарын дундуур Туркийн агаарын цэргийн хүчнийхэн Хойд Ирак дахь Курдистаны Ажилчны намын баазуудад цохилт өгсөн юм. Тэр үеэр 410 алан хядагчийг устгасан. Үүний хариу болгож дээрх хий хоолойд дэлбэрэлт үйлдсэн байж магадгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: http://www.trdefence.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.