Матьяш хаан Гемер мужид зочилсон нь (Унгар ардын үлгэр)

Twitter Print
2017 оны 07-р сар 14-нд 19:29 цагт
Мэдээний зураг,

Гемер мужийн тайж нар Матьяш хааныг нэгэн удаа ордон руугаа урьжээ. Матьяш хаан тэдний урилгыг хүлээн авч ордонд морилон ирэв.

Хааныгаа ихэмсэг, тансаг, дээд зэргийн хүндэтгэлтэйгээр хүлээн авахыг ноёд язгууртнууд ихэд хичээн түүнийг харшид орж ирэхэд ширээгээ дутуу зүйлгүй цэмбийтэл нь зассан байлаа. Өглөөний ундаа уухын өмнө ордныхон хэвшсэн ёсоороо улаан дарсыг ийнхүү ерөөл хэлэн тулгацгааж байна гэнэ:

-Хязгааргүй эрхт Матьяш хааныхаа төлөө ууцгаая

-Беатрикс хатны эрүүл мэндийн төлөө тулгацгаая

-Их цэргийн жанжин Силадигийн төлөө өргөцгөөе

-Эзэнт гүрний овог аймгуудын эв найрамдлын төлөө тулгацгаая

-Цэрэг эрсийнхээ төлөө ууцгаая

-Уулархаг нутгийнхаа улаан дарсны төлөө ч бас барьцгаая! хэмээгээд хундага тулган ууцгаав.

Тэгсэн Матьяш хаан ноёдод хандан:

-Сайн эрс та нар, хүн болгоны төлөө л хундага барилаа. Гэвч бас нэгэн чухал хүмүүсийг мартсан бололтой. Хөлс хүчээ дайчлан байж бидний ууж буй улаан дарсыг бэлдэж өгсөн тариачдынхаа төлөө огт үг цухуйлгасангүй шүү дээ гэв.

Гемерийн ноёд жанжид нэг л гайхширсан байдалтай хаан руу харцгаахад, Матьяш хаан:

-Та нар усан үзэмний талбай дээрх баатруудыг нэг л сайн үнэлэхгүй байх шиг... гэхэд ноёд түүний хариуд:

-Хаантан минь, бид зээтүүгээр бус цусаараа эх орноо хамгаалдаг улс шүү дээ, боол зарцуудын ажил бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. Илд эргүүлэх нь жинхэнэ эр хүний хийдэг ажил хэмээн омогтой нь аргагүй өгүүлэв.

-Та бүхэн бүгдээрээ ийм бодолтой байна уу? гэж хааныг асуухад ноёд түшээд нар хоорондоо санал нэг байгаа бололтой үг дуугарсангүй.

-За тийм байж, тэгвэл бүгдээрээ тариан талбай руу очиж тариачдын илдээр тулалдах нь үнэхээр хүүхдийн тоглоом эсэхийг туршиж үзэцгээе гэлээ.

Матьяш хаан ноёдыг авч ордноосоо гарцгаан уулын бэлд байдаг тариан талбай руу ирэв. Илдээ зээтүүгээр сольж газар хагалахыг тушаахад тэд ч хэлснээр нь хийж эхэллээ. Гэтэл ханцуйгаа шамлаж, сүр бадруулан газар хадаж эхэлсэн тайж нар зээтүүгээ хэрэглэж чадахгүй болхидуухан гэгч нь хөдөлж, өөр хоорондоо мөргөлдөн, зарим нь бүр өнхрөн унаад өгөв.

Нэг л мэдэхэд үд болж ордонгийн хонх хангинав. Хаан хэлж байна:

-Хоолны цаг боллоо. Ордныхон бид нэгэнт тэдний зочид болж байгаа тул тариачдын иддэг хоолыг иднэ, харин тариачдыг бид өөрсдийн үдийн цайгаараа дайлах ёстой гэлээ. Үүний дараа ордонд бэлдсэн мах, талх, жимснээс тариачдад авчруулж:

-Тааваараа идэцгээ гэв.

Матьяш цааш үргэлжлүүлэн:

Зарим ноёд түшмэд сэлэм эргүүлэх эрдмийг сайн эзэмшсэн ч зөвхөн идэж уухыг л мэддэг. Харин тариачдын ухааныг би үргэлж биширсээр ирсэн. Тэд хэрхэн тариагаа тарьж түүнийгээ яаж хурааж авахыг сайн мэддэг, цаг агаар, од гаригсын байрлалыг анддаггүй, ургамал ногооны үр ашгийн талаар ч  үргэлж бидэнд зааж сургадаг. Тэдний хийж буй ажил энгийн мэт харагдах боловч амьдралын ухаанаар дүүрэн байдаг гэлээ.

Эцэс сүүлд хаан талбай дээр ажиллаж байсан ноёдоосоо асуув:

-Тэгэхлээр тариачдын хийдэг ажлыг үнэлж, тэдний төлөө хундага дарс өргөх нь зүйтэй юу гэхэд ядарч сульдсан ноёд:

-Тийм ээ, мэргэн хаантан минь! Бид одоо л ухаарлаа, таны түмэн зөв байж хэмээн дуу алдацгаав.

Тэр цагаас хойш Матьяшийг ард түмэн нь "Шударга Хаан" хэмээн нэрлэх болж тэрхүү алдараараа түүхэнд мөнхөрчээ.

Эх сурвалж: www.pincearon.hu

Унгар хэлнээс орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Sailor

      (188.143.232.32) 2016-11-18 12:25
      • 0
      • 0

      When it comes to Trump it might be helpful to remember that he supported Hillary in Y03.Bill Clinton just came out saying that Romney's record is stellar and that he is (of course) qualified to be president.

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.27) 2015-08-25 14:14
      • 0
      • 3

      Маш сайхан сургамжтай үлгэр байна. Өөр олон сонирхолтой мэдээлэл оруулаарай. Амжилт хүсье!

      Хариулах

    • Ard tumen

      (180.149.78.27) 2015-08-25 12:51
      • 0
      • 4

      76 gishuuded unshuulah yumsan..

      Хариулах