Ямайка бүсгүй дэлхийд хамгийн хурдан нь

Twitter Print
2015 оны 08-р сар 25-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Хөнгөн атлетикийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод болж байна. Энэ удаа 174 орны тамирчин өрсөлдөж байгаа. Эрэгтэйчүүдийн 100 метрт Ямайкийн У.Болт итгэл төгс түрүүлсэн. Ингэснээр “Цахилгаан Болт” дэлхийн аваргын 9 дэх алтан медалиа хүртсэн. Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан боллоо.

Энэ уралдаанд 52 тамирчин өрсөлдөж, Шигшээ наймд Ямайкийн 3, Тринидад ба Тобагогийн 2, Голланд, АНУ, Нигерийн тус бүр нэг тамирчин үлдсэн. Ингээд медалийн төлөөх шийдвэрлэх уралдаан болоход Ямайкийн Ш.Ф.Прайсе 10.76 секундэд замаа туулж, дэлхийн аварга цол хүртсэн. Мөн Голландын Д.Шипперс мөнгө, АНУ-ын Т.Боуие хүрэл медаль авлаа.

Одоогийн байдлаар 19 улс ямар нэгэн медаль хүртээд байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 800 метр, 400 метрийн хаалттай гүйлт, уртын харайлт, эмэгтэйчүүдийн 1500 метр, гурван төрөлтийн медальтнууд тодорно.

Хөнгөн атлетикийн 2015 оны дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд (8-р сарын 25-ны 08:00 цагийн байдлаар)

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Кени

2

2

2

6

2

Ямайка

2

0

1

3

3

Их Британи

2

0

0

2

4

Герман

1

2

0

3

5

АНУ

1

1

4

6

6

Канад

1

1

2

4

7

Польш

1

0

3

4

8

Колумб

1

0

0

1

9

Эритрей

1

0

0

1

10

Испани

1

0

0

1

11

БНХАУ

0

2

0

2

12

Этиофи

0

2

0

2

13

Израйл

0

1

0

1

14

Голланд

0

1

0

1

15

Тажикстан

0

1

0

1

16

Франц

0

0

1

1

17

Казахстан

0

0

1

1

18

Латви

0

0

1

1

19

Угандаа

0

0

1

1

 

Бүх медаль

13

13

16

42

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.